"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Р.Жигжид: Уул уурхайн салбар экспортын орлогын 78.8 хувийг дангаараа бүрдүүлж байна
Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар,Уул уурхайн яамны нэрийн өмнөөсчин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Гурав дахь удаагийн энэхүү хэлэлцүүлгийг Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдааг сайжруулах, талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сэдвийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.
Уулзалт хэлэлцүүлгээр уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, холбогдох хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, орон нутгийн хамтын ажиллагаа, тулгамдсан бусадасуудлаар санал солилцох юм.
Уул уурхайн яамЗасгийн газраас дэвшүүлсэн“Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт”-ын хүрээнд салбарын хууль эрх зүйн орчныг үндсэнд нь шинэчлээд байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Хүний хөгжил сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай,Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийг УИХ-аар батлуулан мөрдөж, холбогдох дүрэм, журмыг боловсруулаад байна. Үүний үр дүнд геологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчин, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болж, урт хугацаанд тогтвортой мөрдөх нөхцөл бүрдсэн.
Мөн орон нутгийн хөгжил дэвшилд тодорхой ахиц гарах таатай нөхцөл бий боллоо. Иймээс энэ удаагийн “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлгийг “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөлөө.
Олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ уналттай байсан хэдий ч 2015 онд 250 гаруйуурхай, уулын үйлдвэр идэвхитэй үйл ажиллагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.1 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.2 хувь, экспортын орлогын 78.8 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна.
Оюутолгойн ордын далд уурхайн санхүүжилт, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл зэрэг эдийн засагт томоохон байр суурь эзлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр улс орны хөгжилд томоохон ахиц, дэвшил авчирлаа.

Гэвч салбарын хэмжээнд тулгамдсан зарим асуудлууд байсаар байна. Тухайлбал, зам, тээвэр, эрчим хүч, усан хангамж зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийн хангамжийг сайжруулах, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс тогтоосон талбайд ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг эрчимжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд та бидний идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал билээ.
Олсон ололтоо бататгаж, Монгол Улсад хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангах үйлстээ улам өндөр амжилт гарганагэдэгт итгэлтэй байна.
“Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлгийг нээж
Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэлсэн үг
Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэлсэн үг
Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар,Уул уурхайн яамны нэрийн өмнөөсчин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Гурав дахь удаагийн энэхүү хэлэлцүүлгийг Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдааг сайжруулах, талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сэдвийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.Уулзалт хэлэлцүүлгээр уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, холбогдох хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, орон нутгийн хамтын ажиллагаа, тулгамдсан бусадасуудлаар санал солилцох юм.

0 Сэтгэгдэл