Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй
Монголын Засгийн газрын зэс, алтны “Өндөр наран” төсөл 12.4 тонн алтны нөөцтэй гэж Өмнөд Солонгост төвтэй “Freegood Mines” компани мэдэгдэв.

“Өндөр наран” нь Монголын өмнөд нутаг дахь зэс, алтны орд газрыг хөгжүүлэх төсөл юм. Уг орд газар порфирын зэсийн ордууд, тэр дундаа, алтны дөрвөн ордтой ажээ.

Алтны дөрвөн ордын баруун хэсгийн улаан судалд 68 цооног гаргаж, 11 мянган метр өрөмдлөг хийж, 12.4 тонн алтны нөөцтэй болохыг тогтоолоо гэж “Freegood Mines” компанийн гүйцэтгэх захирал Сук Мин О мэдэгдэв.

Үлдсэн гурван ордын өрөмдлөгийн ажил дуусах үед тогтоосон нөөц нэмэгдэж, 30 тонн хүрч магадгүй бөгөөд энэ төсөл “Рио Тинто” компанийн хэрэгжүүлж байгаа алт, зэсийн асар том “Оюутолгой” ордын өөр нэгэн хувилбар болно гэж тэрбээр үзэж байна.

Арилжааны олборлолтыг эхлэхээс өмнө “Freegood Mines” компани гадаадын зөвлөгөөний компаниудтай хамтран бүтцийн өөрчлөлт хийх, Хонконгт хувьцаа гаргах тухай төлөвлөгөөг бэлтгэж байна.

Мөн санхүү болон техникийн дэмжлэгийн чиглэлээр олон улсын уул уурхайн компаниудтай стратегийн түншлэл байгуулах асуудлыг “Freegood Mines” хэлэлцэж байна.

Д.Нямтулга http://www.montsame.mn

0 Сэтгэгдэл
одоо ч бүх юм эхлээ дээ сайхан будилуулж тэр энэ гэж мангартуулж байгаад бүх ашигтайг үнэгүйдүүлж завшуулсан ноёд маан дэлхийд гарах нэргүй ч өөрсдийгөө тэжээх хөрөнгөө босгоод л авлаа даа
Хамгийн их уншсан