Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
”Ардчилсан сайтуудын клуб”-ийнхэн ногоон ирээдүйн төлөө ажиллана
Нийгмийн сайн сайхны төлөөх аливаа үйлсийг дэмжин ажилладаг "Ардчилсан сайтуудын клуб"-ийнхэн ногоон ирээдүйд нэгдлээ.
Хандалтаараа тэргүүлэгч мэдээллийн 13 вэбсайтын нэгдэл "Ардчилсан сайтуудын клуб", Ирвэс хамгаалах сан, "Ногоон сэтгүүлч" ТББ-аас Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулахтай холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ ажлын хүрээнд Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулахтай холбоотой бодит мэдээ мэдээллийг нийгэмд түгээх, олон нийтэд зөв ойлголт өгч ажиллах юм.

Ирвэс хамгаалах сан, Өмнөговь аймаг, Гурван тэс сумын удирдлагууд, ард иргэд 2009 оноос хойш жил бүр Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулах санаачилга гаргаж, Засгийн газарт оруулж ирсэн боловч дэмжлэг авалгүй өдийг хүрсэн билээ. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост-Тосонбумбын нуруу нь амьтан, ургамал, түүхийн өв соёл, байгалийн үзэмж, нутгийн иргэдийн амьдралын гол түшиц газар зэрэг олон үзүүлэлтээр зайлшгүй хамгаалах ёстой нутаг юм. Иймд Тост-Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын хандалтаар тэргүүлэгч томоохон сайтуудын төлөөлөл болсон "Ардчилсан сайтуудын клуб", Ирвэс хамгаалах сан, "Ногоон сэтгүүлч" ТББ хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан юм.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд Ирвэс хамгаалах сангийн Судалгаа мониторинг хариуцсан менежер Л.Пүрэвжав, Ирвэс хамгаалах сангийн Нөхөрлөл хөгжлийн менежер Г.Энхтүвшин, Ирвэс хамгаалах сангийн Нөхөрлөл тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан менежер Б.Эрдэнэчимэг нар оролцож Тост-Тосонбумбын нурууны талаар мэдээлэл өгсөн бол Ардчилсан сайтуудын клуб"-ын гишүүн ASSA.mn сайтын захирал Н.Түвшинбат, Онцлох.мн сайтын захирал Ж.Жаргалсайхан, Ногоон сэтгүүлч ТББ-ын тэргүүн С.Ганболд нар бодит мэдээллийг нийгэмд түгээх талаар хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.
0 Сэтгэгдэл
сайн байна залуу сэтгүүлчид маань зөв юмны төлөө дуугарах хэрэгтэй шүү
Хамгийн их уншсан