Тэрээр “Баянгол дүүрэгт АН, МАН-аас нэр дэвшигчдийн олонхи нь төрийн албан
хаагчид. Гэтэл тэд сурталчилгаандаа асар их хөрөнгө зарж байгаа. Дүүргийн нутаг
дэвсгэрийн гол байрлал, самбаруудыг бүгдийн тэд түрээслээд авчихсан. Тиймээс
жижиг намын нэр дэвшигч нарт самбар байрлуулах талбай ч олдохгүй байна. Бид
аргаа ядахдаа дэмжигчдийнхээ хашаа хороо, байшинд сурталчилгааны самбар, зураг
зэргээ байрлуулж байна. Сурталчилгаагаа байрлуулах гэтэл л ийм шударга бус
байдалтай тулгарч байна шүү дээ. АН, МАН-ын энэ байдалтай эвлэрэхгүй байна. Энэ
бүх сурталчилгааны мөнгө хаанаас гарч байна гэдэг нь эргэлзээтэй. Тухайн нэр
дэвшигчид төрийн албан хаагчид байгаа. Бохир мөнгө яваад байна гэсэн хардлага
байна” хэмээн ярилаа.
Энэ мэт эрх баригч намуудын хууль бус, шударга бус үйлдэлтэй тэмцэхийн тулд
жижиг намуудын нэр дэвшигчид нэгдсэн аж.
























