Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Иргэн бүрт давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ
Засгийн газар иргэддээ “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцааг иргэн бүртээ нэмж олгох шийдвэр гаргалаа.
“Эрдэнэс МГЛ” компани нь одоогоор “Эрдэнэс Таван толгой”, ”Оюу толгой” гэсэн хоёр охин компанитай, стратегийн ач холбогдолтой Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Дээрх шийдвэрийн дагуу иргэд стратегийн ач холбогдол бүхий орд газруудаас насан туршдаа ногдол ашиг хүртэх боломж баталгаажиж байна.
Өөрөөр хэлбэл давуу эрхийн хувьцааны онцлог нь Монгол Улсын иргэд Засгийн газар, хувь нийлүүлэгчдээс ч түрүүлж ногдол ашгаа хүртэх боломжтой гэсэн үг юм.
“Эрдэнэс МГЛ” компани нь 100 сая ширхэг энгийн, гурван сая ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй иргэн бүр давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй болж байна.  
Харин давуу эрхийн хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлах нь хуулиар хориотой.  Мөн тухайн хүн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд давуу эрхийн хувьцаа эзэмших эрх нь  дуусгавар болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан