Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг баталлаа
“Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн мастер төлөвлөгөөг нь баталлаа.
Мастер төлөвлөгөө болон цогцолборын бүтээн байгуулалтыг удирдан хэрэгжүүлэх, төслийн өдөр тутмын ажлыг хариуцах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор компани байгуулахаар болсон байна.
Цогцолборын ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, дэд бүтэц барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх юм.
Цогцолборын ажил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, цогцолборыг байгуулахын тулд эдийн засаг, татварын бодлогоор дэмжих тухай тусгасан шийдвэрийн төслийг гуравдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан