ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Дэлхий дахинд эрүүдэн шүүлтэд өртөх хүний тоо нэмэгдсээр...
Өнөөдөр эрүү шүүлтийн хохирогчдод туслах олон улсын өдөр. 1997 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей эрүү шүүлтийн хохирогчдод туслах, мөн эрүү шүүлтийг таслан зогсооход анхаарахаар жил бүрийн зургадугаар сарын 26-ныг Эрүү шүүлтийн хохирогчдод туслах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Ингээд 1998 оны зургадугаар сарын 26-нд дэлхий даяар анх удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй аж. Тухайн үед НҮБ-аас дэлхийн бүх улсын Засгийн газар, иргэний нийгмийнхэнд хандан эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцох, эрүү шүүлтийг таслан зогсоохын төлөө үйл ажиллагаа явуулахыг уриалж байжээ.

Эрүү шүүлт болон бусад хэлбэрээр хүний ёсноос гадуур харилцсаны улмаас хохирсон хүмүүсийн эрхийг сэргээх үүргийг төр хүлээдэг. Амьдралд эрүү шүүлтийн улмаас хохирсон зарим хүн нөхөн олговор авахын тулд багагүй бэрхшээл, заримдаа дарамт шахалттай ч тулгардаг байна.
Дэлхий дахинд жил бүр эрүүдэн шүүгдэж хохирсон хүний тоо нэмэгдсээр байна. “Эмнести Интернэшнл”-ийн тайлангаас үзвэл, 2011 онд 101 оронд хүмүүсийг эрүүдэн шүүж, хэрцгий харьцсан тухай мэдээлжээ. Үүнд ихэнхдээ тухайн улс орны Засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцогчид өртсөн гэнэ. Ази Номхон далайн бүс нутагт Хятад, Хойд Солонгос зэрэг олон оронд харгис хэрцгий хандлага, эрүү шүүлт тулгасаар байна.

Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг 2000 онд соёрхон баталсан. Уг конвенцийн 14 дүгээр зүйлд “Оролцогч улс бүр эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо нөхөн төлүүлэх, түүний дотор эрүүл мэндээ аль болох бүрэн сэргээхэд шаардлагатай шударга тохирсон төлбөр авах эрхийг эрх зүйн тогтолцоогоор хангана” хэмээн заасны дагуу хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулах үүргийг хүлээнэ.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын 10 дахь тайлан илтгэлд “эрүү шүүлттэй тэмцэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар тодорхой зарим нэг ажлыг хийж эхэлж байгаа боловч эрүү шүүлтэд өртсөн хохирогчийг тодорхойлох, хохирлын хэмжээг зөв тогтоох, хохирлыг нөхөн төлүүлэх талаарх олон улсын гэрээний заалт болон түүний хэрэгжилтийн талаар шүүхийн практикт тогтсон ойлголтгүй, шүүгч нар өөр өөрийн үзэмжээр шийдвэрлэсээр байгаа” тухай, мөн “эрүүдэн шүүгдсэн болон хэрцгий, хүнлэг бус харьцаанд өртөж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэнд учруулсан хохирлыг шударгаар барагдуулах, нөхөн төлүүлэх талаарх эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа”-г мөн дурджээ. Иймээс Монгол Улсын Засгийн газраас хохирогчдод тусламж үзүүлэх, нөхөн сэргээх эрх зүйн зохицуулалт болон үйлчилгээ үзүүлэх механизмыг бий болгох цаг болсныг хүний эрхийг хамгаалдаг байгууллагынхан хэлж байна.

0 Сэтгэгдэл