Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хан-Уулынхан Ц.Оюунгэрлийг дэмжиж байна

1990 онд Монголын ард түмэн “Хонхны дуу”-гаар сэрж, ардчилал, эрх чөлөөт нийгэмд хөл тавьж байлаа. Энэ цангинасан дууг дахин эгшиглүүлж, Монголын нийгмийг дахин сэрээх цаг мөч хаяанд тулан иржээ. Ийм үедээ л монголчууд өөрчлөлтийн эзэн Ардчилсан намаа үгүйлдэг. Тиймдээ ч 2012 оны сонгууль Ардчилсан намд ялагдах эрхгүй хариуцлагатай мөч.
Шинэ цагийн эхлэлийг тавих гараан дээр Ардчилсан нам Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооныхоо тэргүүн Ц.Оюунгэрэлээ Хан-Уул дүүрэгт дэвшүүлэн илгээжээ. Сонгогчид ч бас түүнийг “Ногоон нүдэн лам”, “Америкт суралцсан тэмдэглэл” гэх мэт бүтээлээр нь эртнээс мэдэх болсон ба шилдэг борлуулалттай номын эзэн, эрхэм номын хүнийг дэмжихдээ эргэлзэхгүй байгаа нь илэрхий харагдлаа. Эмэгтэйчүүдэд Монголын ард түмэн эргэлзээгүй итгэдэг ба Монголын төрд боловсролтой, хүнд сурталгүй хүн хэрэгтэй болсон энэ л цаг үед Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн нь олон хүнийг баярлуулж байгаа бололтой. Хан-Уулчууд шуурган дунд өнгөрүүлсэн 20 жилийн амьдралыг нь тогтоож, нар мандуулах хүн нь Ц.Оюунгэрэл хэмээн итгэжээ.
Нэр дэвшигч бүсгүй сонгуулийн төгсгөл ойртсон өдөр Яармагийнхантай уулзлаа. Түүнийг дэмжихээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн, дуучин Батцэнгэл, жүжигчин Амараа нар хүрэлцэн иржээ. Дуучин Батцэнгэл хэлэхдээ “Өөрчлөлт хэрэгтэй болсон цагт бидэнд Ардчилсан нам хэрэгтэй болдог. Одоо л бид Ардчилсан намыг сонговол хожим нь цалин бага байна гэж цагаан хоолой барин зогсохгүй. Залуучуудад Ардчилсан намыг дэмжих эрх чөлөө байна, зургадугаар сарын 28 бол шинэ өглөө байх болно” гэлээ. Хан-Уулчууд ч бас өөрчлөлтийг хүссэн учраас Ц.Оюунгэрэлийн иргэн бүрт газрыг нь өмчлүүлэх уриалгыг эргэлзээгүй дэмжсэн юм.
Харин нэр дэвшигч Ц.Оюунгэрэл хэлэхдээ “Гуравхан хоногийн дараа бид сонголтоо хийнэ. Хүүхдүүд төрсөн өдрөөрөө бялуун дээр асч буй лаанд хүслээ шивнэж үлээдэг. Яг үүнтэй адилхан бид бялууныхаа оронд саналын хуудсаа тавиад, бөглөх дугуй дүрсийг нь асч буй лаа гэж үзээд хүслээ шивнэж Ардчилсан намаа сонгоорой” хэмээн уриаллаа. Түүний тухай ямар сэтгэгдэлтэй явааг сонгогчдоос нь асуухад ингэж хариулсан юм.
Иргэн С.Батзаяа “Ц.Оюунгэрэл Монголын ихэнх залуусын мөрөөддөг сургуульд сурч, хүсч тэмүүлдэг боловсролыг өөрийнхөө чадлаар эзэмшиж чадсан хүн. Олон Хан-Уулынхан түүний араас Станфорд, Харвард руу яваасай гэж хүсч байгаа учраас би Ц.Оюунгэрэлийг дэмжиж байна” гэлээ.
Мөн иргэн Н.Хэрлэн “Тэр итгэл даахуйц, бас шударга хүн” хэмээн дэмжлээ. Яармагийнхнаас ийнхүү Ц.Оюунгэрэлийг дэмжиж буй халуун дулаан уур амьсгал мэдрэгдсэн учраас нийт Хан-Уулчууддаа АН-ынхныгаа дэмжихийг уриалж байна.
СОНГОСОН ШҮҮ
ТИЙМ ЭЭ
БИД ТАНТАЙ САНАЛ 1 БАЙНА
ХАН-УУЛ ЧУУД ТАНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ БИД ЭНЭ ЖИЛ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМ ГАРГАНА ШҮҮ НИЙТ ХАН-УУЛ ЧУДАА
Ардчилсан намыг дэмжиж байна БИД ОЛУУЛАА
Хамтдаа олуулааг сонгоё
Хүн шиг амьдарья Улс шиг хөгжье
АН- уриа таалагдаж байна
Эв нэгдэл эрхэм чадвар шүү АН-г сонгоё
Юм үзэж нүд тайлагдаж ном уншиж сэтгэлгээг задарсан Оюунгэрэлийг сонгоё
tanig demjij bna

1990 онд Монголын ард түмэн “Хонхны дуу”-гаар сэрж, ардчилал, эрх чөлөөт нийгэмд хөл тавьж байлаа. Энэ цангинасан дууг дахин эгшиглүүлж, Монголын нийгмийг дахин сэрээх цаг мөч хаяанд тулан иржээ. Ийм үедээ л монголчууд өөрчлөлтийн эзэн Ардчилсан намаа үгүйлдэг. Тиймдээ ч 2012 оны сонгууль Ардчилсан намд ялагдах эрхгүй хариуцлагатай мөч.
Шинэ цагийн эхлэлийг тавих гараан дээр Ардчилсан нам Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооныхоо тэргүүн Ц.Оюунгэрэлээ Хан-Уул дүүрэгт дэвшүүлэн илгээжээ. Сонгогчид ч бас түүнийг “Ногоон нүдэн лам”, “Америкт суралцсан тэмдэглэл” гэх мэт бүтээлээр нь эртнээс мэдэх болсон ба шилдэг борлуулалттай номын эзэн, эрхэм номын хүнийг дэмжихдээ эргэлзэхгүй байгаа нь илэрхий харагдлаа. Эмэгтэйчүүдэд Монголын ард түмэн эргэлзээгүй итгэдэг ба Монголын төрд боловсролтой, хүнд сурталгүй хүн хэрэгтэй болсон энэ л цаг үед Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн нь олон хүнийг баярлуулж байгаа бололтой. Хан-Уулчууд шуурган дунд өнгөрүүлсэн 20 жилийн амьдралыг нь тогтоож, нар мандуулах хүн нь Ц.Оюунгэрэл хэмээн итгэжээ.
Нэр дэвшигч бүсгүй сонгуулийн төгсгөл ойртсон өдөр Яармагийнхантай уулзлаа. Түүнийг дэмжихээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн, дуучин Батцэнгэл, жүжигчин Амараа нар хүрэлцэн иржээ. Дуучин Батцэнгэл хэлэхдээ “Өөрчлөлт хэрэгтэй болсон цагт бидэнд Ардчилсан нам хэрэгтэй болдог. Одоо л бид Ардчилсан намыг сонговол хожим нь цалин бага байна гэж цагаан хоолой барин зогсохгүй. Залуучуудад Ардчилсан намыг дэмжих эрх чөлөө байна, зургадугаар сарын 28 бол шинэ өглөө байх болно” гэлээ. Хан-Уулчууд ч бас өөрчлөлтийг хүссэн учраас Ц.Оюунгэрэлийн иргэн бүрт газрыг нь өмчлүүлэх уриалгыг эргэлзээгүй дэмжсэн юм.
Харин нэр дэвшигч Ц.Оюунгэрэл хэлэхдээ “Гуравхан хоногийн дараа бид сонголтоо хийнэ. Хүүхдүүд төрсөн өдрөөрөө бялуун дээр асч буй лаанд хүслээ шивнэж үлээдэг. Яг үүнтэй адилхан бид бялууныхаа оронд саналын хуудсаа тавиад, бөглөх дугуй дүрсийг нь асч буй лаа гэж үзээд хүслээ шивнэж Ардчилсан намаа сонгоорой” хэмээн уриаллаа. Түүний тухай ямар сэтгэгдэлтэй явааг сонгогчдоос нь асуухад ингэж хариулсан юм.
Иргэн С.Батзаяа “Ц.Оюунгэрэл Монголын ихэнх залуусын мөрөөддөг сургуульд сурч, хүсч тэмүүлдэг боловсролыг өөрийнхөө чадлаар эзэмшиж чадсан хүн. Олон Хан-Уулынхан түүний араас Станфорд, Харвард руу яваасай гэж хүсч байгаа учраас би Ц.Оюунгэрэлийг дэмжиж байна” гэлээ.
Мөн иргэн Н.Хэрлэн “Тэр итгэл даахуйц, бас шударга хүн” хэмээн дэмжлээ. Яармагийнхнаас ийнхүү Ц.Оюунгэрэлийг дэмжиж буй халуун дулаан уур амьсгал мэдрэгдсэн учраас нийт Хан-Уулчууддаа АН-ынхныгаа дэмжихийг уриалж байна.
0 Сэтгэгдэл
ИРГЭН
БИДНИЙ УРИА
2012.08.28
2012.08.28
2012.08.28
2012.08.28
2012.08.28
2012.06.26
2012.06.26
2012.06.26
2012.06.26
2012.06.26
2012.06.26
2012.06.26
























