Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Олуулаа ирж саналаа өгөөрэй


Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр морин цагт буюу өдрийн 11 цаг 50 минутанд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26 дугаар тойргийн 44 дүгээр хэсгийн хороо, Нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр тойргийн 44 дүгээр хэсгийн хороон дээр очиж саналаа өглөө.
Н.Алтанхуяг даргыг саналаа өгсөний дараа монголын болон гадаадын хэвлэл мэдээллийнхэн цөөн асуултанд хариулт авсан юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Хэд хоногоор үргэлжлэн орсон бороо татарч, нар хур тэгширсэн сайхан өдөр болж байна. Өнөөдөр ард түмэн минь сонголтоо зөв хийж ард түмний ахуй амьдрал ирэх дөрвөн жилд дээшилж дэвших өдрүүд байх болно. Энэ жил иргэдийн маань сонгуулийн идэвх, ирц сайн байна. Өглөөнөөс хойш ирцийн мэдээ авахад манай хэсгийн хороон дээр 1500 сонгогч саналаа өгөх ёстойгоос 12 цагийн байдлаар 400 орчим хүн санал өгсөн байна. Гэхдээ энэ жил санал авах хугацаа өмнөх жилүүд шиг 22 цагт биш оройн 20 цагт хаах тул та бүхэн минь эртхэн олуулаа ирж саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. Мөн санал өгөх үйл явцыг автоматжуулсан системд шилжүүлсэн нь сайн талтай, хүндрэл, чирэгдэлгүй байгаа нь харагдаж байна. Харин иргэнийбүртгэлтэй холбоотой будлиан бага гарвал энэ жилийн сонгууль сайхан, шударга болно гэдэгт найдаж байна. Монгол түмний минь сонголт мэргэн байг” гэсэн хариултыг өглөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан