ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Д.Дэмбэрэл: Төрийг сонгох алтан боломжоо ашиглах хэрэгтэй
Өнөөдөр өглөө есөн цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гэргийн хамтаар УИХ, НИТХ-ын сонгуулийн саналаа өглөө. УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн 41-р хэсгийн хороо, НИТХ-ын сонгуулийн есдүгээр хорооны 41-р хэсгийн хороонд буюу Баяндүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг дээр өглөө.
УИХ-ын дарга нийт сонгогчиддоо хандан, Өнөөдөр Монгол оронд онцгой үйл явдал тохиож байна. Дөрвөн жил тутамд иргэд маань Монголын төр, тэрдундаа УИХ-г сонгодог уламжлалтай. Зургадугаар сарын 28 бол төрийн төлөө ажиллах, төрдөө зориулах өдөр. Тиймээс ч ажлын өдрийг зориуд амралтын өдөр байхаар зохицуулж, ард иргэдийнхээ сонгох эрхээ эдлэх боломжийг олгож өгч байгаа юм. Сонгуулийн кампанит ажил зөв, сайн зохион байгуулалттай болж өнгөрлөө гэж бодож байна. Төрийг сонгоно гэдэг амаргүй ажил. Хэдийгээр сонгогчид өөрсдийн улс төрийн үйл ажиллагааныхаа хүрээнд сонголтоо хийж байгаа ч анхаарах зүйлс бас бийг сануулъя. Юуны өмнө төрийг сонгох алтан боломжоо ашиглах хэрэгтэй. Ингэхдээ нийтээрээ хууль зүйн хүрээнд оролцож, өөрөө өөрсдийгөө зөв авч явж, хариуцлагатай оролцох нь элдэв хэл ам, булхиа луйвар, заль мэхгүй сонгууль болоход чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн хуульдаа тодорхой заасны дагуу санал авах үйл ажиллагаа 20 цагт дуусна. Тиймээс хэсгийн хорооны үйл ажиллагаа дуусахаас өмнө иргэд ажлаа зохицуулж саналаа өгөх хэрэгтэй байгааг хэлье. Монголын ард иргэд төрийг сонгох ажилд хариуцлагатай, идэвхтэй оролцоно гэдэгт бат итгэлтэй байна. Та бүхнийхээ энэ төрийн үйл хэрэгт оролцох ажилд амжилт хүсэн ерөөж байна хэмээлээ.
Өнөөдөр өглөө есөн цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гэргийн хамтаар УИХ, НИТХ-ын сонгуулийн саналаа өглөө. УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн 41-р хэсгийн хороо, НИТХ-ын сонгуулийн есдүгээр хорооны 41-р хэсгийн хороонд буюу Баяндүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг дээр өглөө.УИХ-ын дарга нийт сонгогчиддоо хандан, Өнөөдөр Монгол оронд онцгой үйл явдал тохиож байна. Дөрвөн жил тутамд иргэд маань Монголын төр, тэрдундаа УИХ-г сонгодог уламжлалтай. Зургадугаар сарын 28 бол төрийн төлөө ажиллах, төрдөө зориулах өдөр. Тиймээс ч ажлын өдрийг зориуд амралтын өдөр байхаар зохицуулж, ард иргэдийнхээ сонгох эрхээ эдлэх боломжийг олгож өгч байгаа юм. Сонгуулийн кампанит ажил зөв, сайн зохион байгуулалттай болж өнгөрлөө гэж бодож байна. Төрийг сонгоно гэдэг амаргүй ажил. Хэдийгээр сонгогчид өөрсдийн улс төрийн үйл ажиллагааныхаа хүрээнд сонголтоо хийж байгаа ч анхаарах зүйлс бас бийг сануулъя. Юуны өмнө төрийг сонгох алтан боломжоо ашиглах хэрэгтэй. Ингэхдээ нийтээрээ хууль зүйн хүрээнд оролцож, өөрөө өөрсдийгөө зөв авч явж, хариуцлагатай оролцох нь элдэв хэл ам, булхиа луйвар, заль мэхгүй сонгууль болоход чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн хуульдаа тодорхой заасны дагуу санал авах үйл ажиллагаа 20 цагт дуусна. Тиймээс хэсгийн хорооны үйл ажиллагаа дуусахаас өмнө иргэд ажлаа зохицуулж саналаа өгөх хэрэгтэй байгааг хэлье. Монголын ард иргэд төрийг сонгох ажилд хариуцлагатай, идэвхтэй оролцоно гэдэгт бат итгэлтэй байна. Та бүхнийхээ энэ төрийн үйл хэрэгт оролцох ажилд амжилт хүсэн ерөөж байна хэмээлээ.
0 Сэтгэгдэл
























