ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
349 мянга 118 сонгогч саналаа өгчээ
Төрийн эрх барих дээд байгууллагын 76 түшээг сонгох ээлжит сонгууль орон даяар өрнөж дууслаа. Энэ удаагийн сонгууль нь шинээр батлагдсан хуулийн дагуу анх удаа холимог тогтолцоогоор явагдаж байна. Мөн НИТХ-ын гишүүдийг ч сонгох юм. Ерөнхийдөө сурталчилгаанд дарагдсан өдрүүд ард хоцорч, ирэх дөрвөн жилд аль намаар төр засгаа удирдуулж, хэн гэдэг нэр дэвшигчээр хууль тогтоолгох вэ гэсэн сонголтоо иргэд маань хийж, саналаа өгсөн. Сонгуульд санал өгөх нийт нэг сая 835 мянга 729 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Өглөөний 07.00 цагт санал өгөх байрнууд үүдээ нээж, оройн 20.00 цагт хаалгаа барьж, санал тоолох үйл ажиллагаанд шилжих ёстой. Ардчилсан хувьсгал ялж, хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг иргэд сонгодог болсноос хойшхи бүх сонгууль мажоритар тогтолцоогоор явж, гар аргаар санал тоолдог байлаа. Тэгвэл шинэ тогтолцоогоор өрнүүлж буй энэ удаагийн сонгуульд автомат санал тоолох машин ашиглалаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг шиг тэрхүү машин нь гацаж, саналын хуудас уншихгүй байх тохиолдол ч цөөнгүй гарсан юм. Магадгүй уг алдаа дутагдал нь маргаан дагуулж ч болзошгүй. Чухам ямар шалтгаанаар алдаа дутагдал гарч буйг сонгуулийн төв байгууллага цаг тухайд авч хэлэлцэн засч залруулах талаар шийдвэр гаргажээ. Үүнээс гадна СЕХ-ныхон өчигдөр гурван удаа мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл, өглөөний 11.00, өдрийн 16.00, оройн 20.00 цагуудад санал хураалтын явц, сонгогчдын ирц ямар байгаа талаар мэдээлэл өгөв.
Нийт хэсгийн хороо хэвийн ажиллаж, сонгогчдын саналыг авч буй аж. 11.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 19.2 хувь буюу 349 мянга 118 нь саналаа өгчээ. Зарим хэсгийн хорооны автомат машин гацсан ч цаг тухайд засч янзалсан учир цаашид саадгүй ажиллана хэмээж байлаа.
Нийт хэсгийн хороо хэвийн ажиллаж, сонгогчдын саналыг авч буй аж. 11.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 19.2 хувь буюу 349 мянга 118 нь саналаа өгчээ. Зарим хэсгийн хорооны автомат машин гацсан ч цаг тухайд засч янзалсан учир цаашид саадгүй ажиллана хэмээж байлаа.
0 Сэтгэгдэл
























