Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Бөө Б.Болд-Эрдэнэд оноосон гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцжээ. Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Далан шар гэдэг газарт бөөгийн зан үйл хийж байгаад иргэн Н-ийг халуун усны уураар түлж, бусдыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдсон юм.
Төв аймаг дахь сум дундын шүүх эл хэргийг одоогоос гурван сарын өмнө хэлэлцээд Б.Болд-Эрдэнийг бусдыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван жил хорих ял оноосон байна. Тэрээр эл шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан боловч, ялын тогтоолд өөрчлөлт оруулаагүй гэнэ. Тиймээс хяналтын шат буюу Улсын Дээд шүүхэд гомдол гаргажээ. Эл гомдлыг тус шүүхийнхэн хэлэлцээд Б.Болд-Эрдэнэд гурван жилийн хорих ял оноосон нь үндэслэлтэй гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл