ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Редакц, сэтгүүлчдэд халдсан явдлыг эсэргүүцэж байна
Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд 2012 оны зургадугаар сарын 28-нд ажлаа хийж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг дөрвөн залуу, нэг эмэгтэйгийн хамтаар дайран орж сэтгүүлч зураглаачдыг зодсон байна. Халдлагад өртсөн таван сэтгүүлч, дөрвөн зураглаач бүгд тархиндаа гэмтэл авсан бөгөөд хоёр зураглаачийн тархины яс цуурчээ.
УИХ-ын сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшсэн Л.Мөнхбаатарын төлөө ажиллаагүй гэх шалтгаанаар Б.Ганзориг нар нь тус телевизийн ажилтнуудыг зодсон бөгөөд Л.Мөнхбаатар нь тус телевизийн хувь эзэмшигч гэсэн мэдээлэл байна.
Сэтгүүлчдийг айлган сүрдүүлж байгаад техник хэрэгслүүдийг нь унтраалгасны дараа зодож бэртээсэн, редакцын бие даасан байдалд шууд халдсан энэхүү зэрлэг балмад үйлдлийг Монголын сэтгүүлчдийн эвлэл эрс буруушааж, гэм буруутай этгээдүүдэд хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авахыг хууль хяналтын байгууллагуудаас хүсч байна. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг манай байгууллага анхааралтай ажиглаж, эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдээ ямар ч тохиолдолд хамгаална гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Халдлагад өртсөн ажилтнуудыг мэдүүлгээсээ буцах, нэхэмжлэлээ буцаан татахыг шаардах, ил далд хэлбэрээр айлган сүрдүүлэх, сэтгэл зүйн дарамтад оруулах оролдлого гарч болзошгүй байгаа тул хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө ажилладаг байгууллагууд энэ хэрэгт анхаарлаа хандуулж, МСЭ-тэй хамтран ажиллахыг уриалж байна.
arai ch dee.ezen l bol hun zodoj boldog hereg uu
Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд 2012 оны зургадугаар сарын 28-нд ажлаа хийж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг дөрвөн залуу, нэг эмэгтэйгийн хамтаар дайран орж сэтгүүлч зураглаачдыг зодсон байна. Халдлагад өртсөн таван сэтгүүлч, дөрвөн зураглаач бүгд тархиндаа гэмтэл авсан бөгөөд хоёр зураглаачийн тархины яс цуурчээ.УИХ-ын сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшсэн Л.Мөнхбаатарын төлөө ажиллаагүй гэх шалтгаанаар Б.Ганзориг нар нь тус телевизийн ажилтнуудыг зодсон бөгөөд Л.Мөнхбаатар нь тус телевизийн хувь эзэмшигч гэсэн мэдээлэл байна.
Сэтгүүлчдийг айлган сүрдүүлж байгаад техник хэрэгслүүдийг нь унтраалгасны дараа зодож бэртээсэн, редакцын бие даасан байдалд шууд халдсан энэхүү зэрлэг балмад үйлдлийг Монголын сэтгүүлчдийн эвлэл эрс буруушааж, гэм буруутай этгээдүүдэд хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авахыг хууль хяналтын байгууллагуудаас хүсч байна. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг манай байгууллага анхааралтай ажиглаж, эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдээ ямар ч тохиолдолд хамгаална гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Халдлагад өртсөн ажилтнуудыг мэдүүлгээсээ буцах, нэхэмжлэлээ буцаан татахыг шаардах, ил далд хэлбэрээр айлган сүрдүүлэх, сэтгэл зүйн дарамтад оруулах оролдлого гарч болзошгүй байгаа тул хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө ажилладаг байгууллагууд энэ хэрэгт анхаарлаа хандуулж, МСЭ-тэй хамтран ажиллахыг уриалж байна.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэл
2012.06.30
2012.06.30
0 Сэтгэгдэл
ner
ugaasaa demjeed yawahgui yumnuudiig yah yum be
munhbaatar bol ugaasaa nuhuusund yawsan gedgee medmeer yum. bathuyagiin orond l yawsan nuhuusnii hun bizdee. teriigee bodoh heregtei shdee. ganzorig ni ch ter. baij baigaag ni dee
2012.07.02
2012.07.01
























