Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Автомат санал тоологчийг шүүхэд өгье

Хууль тогтоох дээд байгууллагын түшээдийг тодруулах сонгууль өнгөрөгч сарын 28-нд болж өндөрлөлөө. Анх удаа холимог тогтолцоогоор, автоматжуулсан системээр явагдсан энэ удаагийн сонгууль булхай, будлиангүй, элдэв заргагүй болно хэмээн найдацгааж байлаа. Гэвч өмнөх сонгуулиудтай адил хэрүүл маргаан дагуулав. Автомат машинд гомдож, гар аргаар тоолох хэрэгтэй гэх нэр дэвшигчид, улс төрийн хүчин борооны дараахь мөөг шиг л гарч ирэх.
Ерөнхийдөө ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, ялж байна хэмээн зүүдлэгчид нойрноосоо сэрж чадахгүй яваа учраас ийм зүйл гарч байгаа хэрэг. Тэд сонгогчдын саналыг хангалттай хэмжээгээр авч, итгэлийг нь хүлээж чадаагүй. Шороотой бөхчүүд туг тойрох гэж заргалдсаар. Санал тоологч этгээдийг шүүхэд өгч шалгуулахгүй бол маргаан өндөрлөхгүй нь.
УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ танилцуулснаас хойш гомдогсдын цуваа ар араасаа хөвөрч эхэлсэн. Ялагдсан хэрнээ тахимаа өгөхгүй хэмээн бухимдацгааж өргөдөл, гомдол, элдэв хүсэлт барин сонгуулийн төв байгууллага руу гүйх. Иймэрхүү үйлдлийг ялалт байгуулсан АН-аас бусад улс төрийн хүчин хийж буй. Яагаад ардчилсан хүчин сонгуульд ялж, парламентад олонхи болж болохгүй юм бэ. Үүрд цөөнх байх ёстой юм уу гэсэн асуулт ч урган гарсаар. Ардгүй ардын нам хэмээн хочлогддог улс төрийн хүчин мөнхөд төр засгийн эрхийг гартаа барих ёстой хэрэг үү. Энэ удаагийн сонгуулийн дүнг автомат машинаар тоолж, элдэв булхай оруулаагүй болохоор ийнхүү бухимдацгааж байгаа бололтой. Хэрэв хуучинтай адил гар аргаар тоолсон бол нөгөө л булхайгаа хийж ялалт байгуулах байсан биз. Гаршсан луйвраа хийж, өрсөлдөгч хүчнээ дийлж чадаагүйдээ бухимдан, гомдоллож ч байж болох. Уг нь, 2008 оны сонгуульд МАН сурсан дадсанаараа ялалт байгуулчихаад “Улс төрийн соёлтой байх хэрэгтэй” хэмээж байсан. Харин тэр соёлоо сонгуулийн өмнөхөн энд тэнд явж байгаа гээчихсэн бололтой хөөрхий. Тиймээс өнөөдөр соёлгүй загнах юм. Өрсөлдөөнд оролцон өвдөг шороодчихоод бусад нам, эвсэлтэй хамтарч СЕХ-г шахаанд оруулж, АН-ыг тонгорох заль зохиох болж. Мэдээлэл хийх үедээ ч хүний толгойд оромгүй зүйлийг ярьж сууна. Тус намынхны бодож олсон хачирхалтай гэмээр шалтгаан нь автомат машин АН-тай хуйвалдан ажилласан гэнэ. Бодвол ярьж сэтгэж чаддаг гайхамшигтай, шинжлэх ухааны шинэ ололттой, орчин цагийн машин байсан юм уу даа.
Дээрх санал гомдлоо тайлах ганц арга нь сонгогчдын өгсөн саналыг гар аргаар тоолох гэнэ. Ардчилал ялснаас хойшхи бүх сонгуулийн саналыг гараар тоолж дүнг нь танилцуулж байсан. Тухайн үед ийм маягаар тоолох нь ардын намд ашигтай хэмээн бүх нам гомдоллож мөн л маргаж байлаа. 2008 оны ээлжит сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, олон нийтийг хамарсан үймээн үүссэн. Тиймээс гар аргаар тоолохыг зогсоож, автомат тоологч ашиглах дээр намууд санал нэгдсэн юм. Шинэ хууль батлагдаж, хэрэглэх болсонд бүх нам алга ташин хүлээн авч байсан. Гэтэл өнөөдөр яагаад санал тоологч машинд гомдож, гар аргаар тоолох гээд байгаа нь хачирхалтай. УИХ-ын бүтцээр санал тоолох машины асуудлыг ярьж байх үед АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байсан нь саяхан. Харин МАН-ын гишүүд, удирдлагууд нь сайшаан дэмжиж “Сайхан машин авчирлаа” хэмээн ярьж байсан юм даг. Гэтэл өнөөөр бүх зүйл эсрэгээрээ эргэжээ. БНН-ын дарга Б.Жаргалсайхан телевизээр мэдээлэл хийхдээ санал тоологч машинд гомдож, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар ч ялгаагүй буруутгаж АН-тай хуйвалдлаа хэмээн бараг л уйлах шахав. Гуравдагч хүчний тэргүүний мөрдөж илрүүлснээр автомат төхөөрөмжийг оруулж ирсэн “Бодь” группийг хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар зарлан, санал авах өдрийн өмнө АН-ыг ялсан болгож код оруулж, урьдчилж бэлтгэсэн хоёр флаш диск дээр саналын дүнг хуулж СЕХ-нд илгээсэн гэх. Мөн нийслэлд байх машинууд зөвхөн АН-ыг дугуйлсныг л таньж тоолдог программтай гэсэн юм. Энэ мэтээр МАН жижиг намуудтай хавсаадаж АН-ыг гүтгэн, элдвийг хийсээр. Ер нь, ардчилсан хүчин автомат машины хэл мэддэг болохоороо хуйвалдчихав уу, эсвэл тэрхүү төхөөрөмж нь зөвхөн АН-ынхантай л ярьдаг юм уу. Үүнийг нягталж тодруулах шаардлага ч гарч байх шиг. ИЗНН-ын нэг дарга С.Дэмбэрэл үүсч буй нөхцөл байдалд дүгнэлт хийгээд “электрон луйвар” гэж тодорхойлов. Дэлхий даяар хэрэглэдэг машиныг луйвар хийж байхыг монголчууд илрүүлсэн юм байх.
Асуудал ийм тул мэдүүлж буй уг заргыг шүүх нь зүйтэй мэт. АН-ынхныг таниад бусдыг нь ямар учраас ад үзээд байгааг нь авто төхөөрөмжөөс асуух хэрэгтэй. Сонгогчдын саналыг хар авдартаа хадгалж, автомат хэлбэрээр тоолох зориулалттай өндөр технологиор бүтээгдсэн, сэтгэн бодох чадвартай АНУ-ын “Доминион Вотинг Системс” компанийн санал тоолох төхөөрөмжийг цагдаагийн хүч хэрэглэн баривчлан, байцааж, шүүхэд өгөх хэрэгтэй болжээ. Буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцож, хар гэрт хорьж, аавын хаалга татуул тэр автомат машиныг.

0 Сэтгэгдэл