Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Мартах учиргүй өдөр

2008 оны долдугаар сарын 1. Энэ өдрөөс хойш яг дөрвөн он улирчээ. УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулснаас болж таван залуу буудуулж амиа алдсан “хар өдөр” өчигдөр тохиов. Арваад иргэн галт зэвсэгт оногдож, хөгжлийн бэрхшээлтэй хүний тоог төдий хэмжээгээр нэмсэн. Хууль хяналтынхан 900 орчим хүнийг баривчилж “тамласан”. 280 орчим хүн улс төрийн гэмт хэрэгтэн болсон гээд эл “хар өдөр”-тэй холбоотой баримт үргэлжилнэ.
Талийгаач Ц.Энхбаатар, Р.Мөнх-Эрдэнэ, С.Ганбаатар, Э.Доржсүрэн нарын гэрэл зургийн өмнө өчигдөр зул бадамлаж, ар гэрийнхэн нь тэднийг дурслаа. Хүүгээ, ханиа алдаж, үрээ өнчрүүлж үлдсэн ар гэрийнхний уй гашуу, гомдол, цөхрөл барагдаагүй л яваа. Төр засаг талийгаачдын амийг 50 сая төгрөгөөр үнэлээд өнгөрснийг ард түмэн санаж буй биз. Мэдээж, энэ мөнгө эцэг эхэд нь хүүг, эхнэрт нь ханийг, үр хүүхдэд нь аавыг нь орлохгүй.
“Долдугаар сарын 1”-ний үйл явдал түүх болж, талийгаач нарыг ар гэрийнхнээс нь өөр дурсах, ярих хүн ч цөөрчээ. Тэднийг амь насаа алдахад хүргэсэн буруутныг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрлээ. Хэнд, ямар хариуцлага үүрүүлэх бол гэж ард түмэн дөрвөн жил хүлээлээ. Эцэстээ сонгуулийн будлианаас үүдэлтэй дээрх хэрэгт цагдаагийн экс дарга нарыг буруутгаж, яллав. Гэсэн ч “долдугаар сарын 1”-ний хэрэгт холбоотой гомдол зарга одоо болтол тасраагүй л байна.
Ар гэрийнхэн нь талийгаачдын гэгээн дурсгалыг хүндэтгэж гэрэлт хөшөө босгохоор хэдхэн ам.метр газар гуйж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд холбогдох бүхий л албан байгууллагын, албан тушаалтны өрөөний үүд сахисанаа хэлж буй. Гэвч хөшөө босгох газар олдохгүй өдийг хүрлээ. Эцэстээ хотын захиргааныхан Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд хөшөөгөө босговол босго гэх маягийн хариу өгсөн гэнэ. Уг нь, хохирогчдын ар гэрийнхэн нь тухайн үед үйл явдал болсон “халуун цэг” МАН-ын байрны өмнөх цэцэрлэгт “Долдугаар сарын 1” хөшөөг босгох хүсэлтэй байгаа юм.

0 Сэтгэгдэл