Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Сонгуульд өвдөг шороодсон намууд бусдадаа нэг суудал бэлэглэх нь
Сонгуулийн ерөнхий хороонд 21 тойргийн мэдээ иржээ. 1905 хэсгийн хорооноос 1825 хэсгийн хороо буюу 97 хувиар мэдээгээ ирүүлсэн байна. Намын рейтингээр АН-32.92, МАН-28.38, МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвсэл 20.54, ИЗНН-5.9 хувийн санал авчээ. Пропорциональ системээр улс төрийн намууд таван хувийн босго давбал нэг суудал авна гэж тооцсон. Гэтэл сонгуульд өрсөлдсөн 11 намаас дөрвөн нам л энэ босгыг давсан. Харин үлдсэн долоон нам нь нийт сонгогчдын таван хувийн саналыг авч чадсангүй. Тиймээс бусад намын авсан саналыг дээрх намуудад тэгш хуваарилж тооцохоор болсон юм. Дээрх дөрвөн нам нийлээд нийт сонгогчдын 87.74 болж байна. Тэгэхээр бусад долоон намын авсан 12.26 хувийн саналыг дөрвөн намд тэнцүү хувааж өгөхөөр нэг намд 3.065 хувь ногдож байгаа юм. Ингэхээр АН-ын авсан 32.92 хувь дээр 3.065 хувийг нэмэхээр 35.985 хувийн санал авахаар болж байна. Ингэхээр АН-ын жагсаалтад бичигдсэн 10 нэр дэвшигч УИХ-ын гишүүн боллоо гэсэн үг. Харин 5.9 хувийн санал авсан ИЗНН бусад намуудын буянаар хоёр суудал авах бололтой. Харин МАН-ынхан есөн суудал, МАХН-МҮАН “Шударга ёс” эвсэл зургаан суудал авах нь гэсэн таамаг байна. Ингэж тэнцүү хувааснаар дээрх дөрвөн нам нийт 27 суудал болж байгаа юм.

 Харин үлдэж буй нэг суудлаа хэрхэн тооцох нь одоогоор тодорхойгүй байна. Эл асуудал өнөөдөр тодорхой болно.
АН-аас жагсаалтын эхний 10-т би­чигд­­сэн Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэ­мүү­жин, Ч.Сай­ханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Р.Бур­маа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг нар УИХ-д орох магадлал өндөр байна. Харин МАН-аас жагсаалтын эхний ес буюу С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар парламентад суух бололтой. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтад байх эхний зургаан нэр дэвшигч орж ирнэ. Гэхдээ эхний зургаад багтаж байсан Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нар хасагдсан учир Ч.Улаан, Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон нар УИХ-д дараагийн дөрвөн жилд сууж мэдэх нь. Мөн таван хувийн босго дөнгөж давсан ИЗНН-аас жагсаалтын эхэнд бичигдсэн С.Оюун, С.Дэмбэрэл нар орох боломжтой болох аж.

Эдгээр дээр бие даан нэр дэвшсэн гурван хүн нэмэгдэнэ. Ингэхээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл есөн гишүүнтэй болж УИХ-ын тухай хуулийн дагуу парламентад бүлэг байгуулах боломжтой болох нь. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин сонгууль явуулна гэсэн заалт бий. Энэ дагуу Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Д.Арвин 24.61, Б.Батзориг 24.66 хувийн санал авсан байна. Ийнхүү тус дүүрэгт МАН-ын хоёр нэр дэвшигчийн хооронд тулаан өрнөх нь. Дахин санал хураалт явуулж Д.Арвин, Б.Батзориг нарын хэн нь УИХ-ын гишүүн болохыг шийд­нэ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 26.9 хувь, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.2 хувийн санал авчээ. Тиймээс энэ дүүрэгт АН, МАН-аас нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулахаар болсон. Одоогоор дахин санал хураалтын товыг зарлаагүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан