Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Э.Бат-Үүл хотын дарга болж, гэр хорооллыг амины орон сууц болгох нь
НИТХ-ын сонгууль мажоритараар буюу тойрогт 30 нэр дэвшигчийг сонгож, пропорциональ буюу жагсаалтаар 15 төлөөлөгч оруулах ёстой. Сонгуулийн дүнгээр Ардчилсан нам 20 тойрогт, МАН 10 тойрогт нь ялалт байгуулсан байна.

НИТХ-ын сонгуульд 517.417 хүн санал өгчээ. Үүнээс намд өгсөн саналын хувийг тооцвол:
АН- 35.53 хувь
МАН- 26.15 хувь
МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-22.77 хувь
ИЗНН-8.02 хувь
Гурав дахь хүчин эвсэл- 2.53 хувь
МУНН-2 хувь
Эх орон нам -0.52 хувь
Иргэний хөдөлгөөний нам-0.91 хувь
Эх орончдын нэгдсэн нам- 0.46
Монголын социал демократ нам - 0.21 хувийн саналыг авчээ.
Намд өгсөн саналыг намуудад хуваавал жагсаалтаар МАН-4, АН-6, ИЗНН-1, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” 4 суудал авах юм. Нийлбэр дүнгээр МАН-14, АН-26, ИЗНН-1 суудал авсан байна.
Ийнхүү 22 жил нийслэлд “ноёрхсон” МАН-ынхан /МАХН/ халаагаа АН-ынханд өглөө. Урьд өмнөх Орон нутгийн сонгуульд Нийслэлийн Ардчилсан нам ийм амжилт гаргаж байсангүй. Тиймээс Нийслэлийн АН-ынхан түүхэн амжилт үзүүллээ гэж тунхаглаж буй. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нийслэлд АН үнэмлэхүй ялалт авч нийслэлийн ИТХ-д олонхи болвол Хотын дарга болно гэсэн болзолтойгоор энэ удаагийн сонгуульд оролцсон. Тиймээс энэ ёсоор нийслэлийг ирэх дөрвөн жил Э.Бат-Үүл  удирдах нь нэгэнт тодорхой боллоо. Нийслэлийн АН сонгуульд оролцохдоо гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгоно гэсэн амлалт өгсөн. Энэ амлалтаа хэрхэн биелүүлэхийг харах л үлдлээ. Харин НИТХ-д 10 суудал авсан МАН-ынхан бүлэг байгуулах эрхтэй болж байгаа юм.
Ингээд НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид хэдэн хувийн санал авсныг хүргэе.

0 Сэтгэгдэл
Oluulaa yaljee
ene songuulid AH yalsand bayarlaj bna. harin MAH yalagdlaa huleej surah heregtei. yagaad iimerhuu yum hiij bdag yum.
NITX-d amjilt uzuulsen Bat-Vvl tand ajlin amjilt husye
Ardchilsan namd bayarlalaa
Bid oluulaa chadsaan
MAN yalagdlaa huleej surah heregtei
Oluulaa yalsaan
Сонгуулийн ерөнхий хороо ямар удаан... нийт үр дүнг хурдан зарлаасай.
Ardchilsan namaas busad n bugd bulhai heregleh geed l baih shig ee
Songogchid emegteichuudee sn songojee. UIH dah emegteichuudiin bair suuriig bat bolgoh bolomj-g emegtei gishuud maani buren ashiglah bha -
Oluulaa yalj chadlaa, odoo amlasan ajlaa sain hiih l uldlee
ммм. ТВ ийн мэдээг харж байхад Ардын нам дандаа нэг новширсон юмнууд хийж, ярьж байх юм.Одоо больчихоосой. Өөр нам байдаг гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрчихөөд байхад.
У.Хүрэлсүх дарга нам нь сонгуульд ялагдвал хариуцлагыг нь үүрнэ нтр гэж хэлж байсан бил үү? Үгүй бил үү? odoo tsag ni irjee
Ardchilsan namd amjilt, bidnii itgelig daaj chadna gej bodoj bna
MAH, Танай нам хардаж дуусдаггүй...харын өвчтэй авгай шиг л байхын...Нэг удаа эр хүн шиг баймаар юм..
Ardchilsan nam yallaa
Хамгийн их уншсан