Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
У.Хүрэлсүх даргын хар толгой хөөрхий
DAJGUI BICHSEN BAINA GEECH ENE SONIN CHIN BAS IIMERHUU YU EREECHEG HUN GANTS CH BOLTUGAI BAIDAG NI ASHTAI YU
Ам алдвал барьж болдоггүй, агт баривал барьж болдог гэдэг дээ. Сонгуульд намаа ялагдуулсан МАН-ын удирдлагуудад намын нөхөд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Мэдээж хамгийн түрүүнд хариуцлага хүлээх хүн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх.

Улс төрийн жолоонд 90 жил дангаараа сууж дуртай замаараа хэний ч үгэнд оролгүй давхисан эл намыг ялагдалд хүргэсэн гол шалтгаан нь мэдээж намын нэр. Гайтай “Х” үсгийг хассаных гэж хүн болгон л хэлж байна. “Х” үсгийг одоогийн МАН-ын удирдлагууд голж гоочилж гээж орхисон. Харин энэ нь Н.Энхбаяр тэргүүтнүүдэд сайхан завшаан болсон хэрэг. Нэг ёсодноо намынхаа нөхдөд жийлгэсэн Н.Энхбаяр “Х” үсгийг авч тэднээс хариугаа авахаар улайрсан гээд хэлчихэд үнэнтэй нээх хол зөрөхгүй болов уу. Гэхдээ л тэд “Х” үсгийг авах гэж бөөн юм болсон. Тэгвэл өнөөдөр энэ л үсэгнээс болоод бүх зүйл орвонгоороо эргэлээ. 90 жилийн турш хэнд ч өвдөг шороодож үзээгүй байсан МАН чанга гэгч нь уналаа. Өрөвч зөөлөн сэтгэлтэй хөгшчүүл хөл гараа гозолзуулаад цагдаа нарт баригдсан Н.Энхбаярыг бодоод МАН-д өгөх байсан саналаа МАХН-нд бэлэглэв.
Ийн ялагдал хүлээхэд МАН-ын удирдлагууд, тэр дундаа У.Хүрэлсүхийн хар толгой ялагдалтай шууд холбоотой.
Учир нь, ““Сонгуульд МАН ялагдвал би хар толгойгоороо хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн амлалтдаа хүрэх хэвээрээ юу. Ард түмэн яаж ч эргэж мэднэ. Магадгүй МАН сонгуульд ялагдвал яах вэ?
-Би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлж, чаддаг албан тушаалтнууд байгаасай гэж хүсдэг. МАН сонгуульд ялагдвал хариуцлага хүлээх ёстой хүн нь би мөнөөс мөн. Хэн нэгэн хүн байгууллагынхаа, хамт олныхоо, улсынхаа өмнө хариуцлага үүрдэг байх ёстой. Албан тушаалтан хариуцлагаас зугтаж, эсвэл хэн нэгэнд нялзааж болохгүй. Ам гарч чаддаг, ажиллаж чаддаг л байх ёстой. Энэ бол Монголд байгаа бүх шатны дарга нарт дутагддаг нэг зүйл. Хариуцлагаас яаж ийгээд мултардаг, хэн нэгэн рүү нялзаах нь хамгийн арчаагүй зан. Би бүх улс төрийн хүчинд, эрх мэдэлтэнд хариуцлага хүлээж чадна гэж хэлж чаддаг хүмүүсийг дарга болгож томилдог байгаасай гэж уриалмаар байгаа юм” гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өдөр тутмын “Ардчилал” сонинд ярилцлага өгчээ.
Түүнээс өнөөдөр энэ асуултыг дахин асууя. Хэлсэндээ хүрэх болов уу.
Бас дээрээс нь энэ намын удирдлагууд бялдууч гэдэг чинь жигтэйхэн. Морьдоо хасдаг азарга шиг намынхаа эсрэг ажилласан хэмээн зэмлэж тойрог өгөхгүй, бага хурлынхаа гишүүнээс хасч хөөж байсан Ц.Даваасүрэнг Хөвсгөл аймагт ялалт байгуулаад ирэхээр одоо гуйж байгаа сурагтай. Нэг суудал ч тэдэнд үнэтэй байгаа нь мэдээж л дээ. Гэхдээ л тэд хэлсэн дээ байх хэрэгтэй. Нөгөө “Орос шиг л байл даа” гэдэг шиг МАН-ын дарга нар орос шиг л байл даа.

0 Сэтгэгдэл
2012.07.02