Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
9,6 сая тонн нүүрс экспортолжээ

Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт монголын нүүрс экспортлогч компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй хэдий ч аж ахуйн нэгжүүд олборлолт, экспортоо тасралтгүй явуулсаар байгаа юм.

Улсын Бүртгэл, Стастикийн Ерөнхий Газрын мэдээлснээр нүүрсний экспорт хагас жилийн дүнгээр 9,6 сая тоннд хүрээд байна. Одоогоор манай улс БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээрээ Австралийн ард бичигдэж байна. 2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт 14.4 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ жилийн хувьд 19 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энэ оны 8 дугаар сарын 11-ны байдлаар “Эрдэнэс-Таван толгой” ХК 4 сая тонн, “Энержи ресурс” ХХК 737,1 мянган тонн, ”Монголын алт МАК” ХХК 2 сая 518,9 мянган тонн, “Саусгоби сэндс” ХХК 2,103,4 сая тонн, МОЭНКО ХХК 134,1 мянган тонн, “Өсөх Зоос” ХХК 877,8 мянган тонн, Чинхуа Мак Нарийн сухайт 142,9 мянган тонн,Тавантолгой ХК 634,5 мянган тонн нүүрс тус тус экспортолсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан