Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Долдугаар сарын 1-ний хоёр дахь хувилбарт хэн уриалаад байна вэ
man yaj turhirsan ym be naad ner devshigchid chine uursduu l iim amlalt ugsun bnshdee
ard tumnee iimerhuu zuil ruu buu turhiraad bgaa ch ee MAN aaaaaa
MAN odoo ylagdaj surmaaryum aaa
7 sariin 1-n dahin buu davtagdaasai
МАН ялагдсандаа шаралхаж одоо бүр хорлон сүйтгэх, үймээн дэгдээх ажил хийж байх шив дээ. Ийм л новшийн зан гаргах улсууд даа.
Унасан хүн ууртай гэж МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон Ц.Батбаяр, Б.Лхагважав нарын явуулгаар Яармаг, Нисэх орчимд иргэд зөвшөөрөлгүйгээр газар авч, хашааны шон хатгаж эхэлжээ гэсэн мэдээлэл өчигдөр өглөөнөөс тветэрээр тэнэж, бүүр Яармагийн дэнжид наадам болж байгаа юм шиг хүн бужигнаад байна гэх мэдээлэл газар авав.

Уг нь, АН-аас нэр дэвшсэн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар сонгуулийн сурталчилгааныхаа уулзалтыг хийж байхдаа “Иргэдэд газар өмчлүүлэх талаар анхаарч ажиллана” гэж хэлсэн аж. Гэтэл үүнийг нь унасан горилогчид өдөөж, хотын дарга асан УИх-ын гишүүн Ц.Батбаяр өөрийн эзэмшлийн В суваг телевизээр АН-ынхан газраа ав гэж байна гэсэн мэдээлэл тараажээ. Бүүр Яармаг, Нисэх орчмын хороодын хэсгийн ахлагч болон МАН сонгуулийнхаа ухуулагчаар ажилласан хүмүүсээр айлын хашааны хаалга нүдүүлж ийм мэдээллийг түгээсэн гэх. Энэ мэдээллийг сонссон иргэд уржигдар өглөөнөөс эхлэн Яармагийн гүүрнээс Айдасын даваа хүртлэх замын урд талын газрыг дөрвөлжилж тэмдэглэн урц, майхан барьж эхэлжээ. Зарим нь, жорлонгийн нүх ухсан байх жишээтэй. Мөн эх сурвалж нь хаанаас ирсэн үл мэдэгдэх мэссэжийг иргэдийн гар утас руу явуулсаар байгаа аж. Одоо Баянгол дүүргийн иргэдэд “0,07 га газраа авах хүсэлтэй иргэд маргааш Сүхбаатарын талбайд цуглана уу” гэсэн мэссэж илгээж байгаа сурагтай.

Биднийг 16:00 цагийн орчимд очиход Яармагийн гүүрнээс эхлээд л иргэд газраа тэмдэглэсэн байлаа. Тэгш газар олж чадаагүй нэг нь Богд уулын бэл рүү хүртэл газар тэмдэглэж, уяа олс татсан харагдсан.
Иргэдээс хэн, хэзээнээс газраа ав гэсэн мэдээлэл тараасныг лавлахад, “АН-аас газар үнэгүй эзэмшүүлж эхэллээ. Газраа очиж ав гэдэг мэдээллийг МАН-аас л гаргасан. Тэд турхирч иргэдийг энд авчирсан. Уг нь, АН-аас нэр дэвшсэн хоёр хүн газар өмчлүүлэх талаар анхаарна гэдгээ хэлсэн юм. Гэтэл дүүргийн газрын албанаас газар өмчлүүлэхгүй гэж байна. Ямартай ч бид горидлого өвөртлөөд л сууж байна” гэцгээж байв.

Хэрэв газар өгөхгүй бол яах вэ? гэж иргэдээс асуухад, “АН ялсан болохоор газар өгөх байлгүй дээ. МАН төр барьж байх үед бидэнд юу ч өгөөгүй. Тэгсэн хэрнээ сайд дарга нар нь л дархан цаазат уулынхаа ам руу шаваад байдаг. Жирийн иргэд бид өөрийн гэсэн газартай болмоор байна. Хэрэв газар өгөхгүй бол бид тэмцэнэ. Төрийн ордноо тойроод хашгирна. Хөөсөн ч бид явахгүй хэвтчихнэ” гэж хариулах.

Хан-Уул дүүргийн газрын албанаас мэргэжилтнүүд иргэдтэй уулзаж, газраа чөлөөлж явахыг зөвлөжээ. Гэвч иргэд төр эргэсэн болохоор газар олгож магадгүй гэсэн горьдлого өвөртөлсөн гэдгээ нуусангүй.
Одоогийн байдлаар иргэдийн авсан газрын цаад зах нь Айдасын даваа хүрчихээд байгаа аж. Газар олдохгүй болохоор улам л хүрээгээ тэлсээр байгаа юм байна.
Эмх замбараагүй байдал үүсч Долдугаар сарын 1-ний хоёрдахь хувилбар гарч болзошгүй байгаа болохоор нийслэлийн Цагдаагийн газраас өнөө шөнө Нисэх Яармаг орчимд ажиллах Хан-Уул дүүргийн цагдаагийнханд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

-Яармаг, Нисэх орчимд болоод байгаа асуудлын талаар таныг хотын мээрт хандсан гэсэн ямар хариу өгөв?
-Би өнөөдөр хоёр удаа утсаар ярьсан. Энэ асуудлыг анхаарч өгөөч ээ гэж хүссэн. Гэвч одоо болтол хариу өгөөгүй байна.
-Одоогоор тэнд хэдэн хүн цуглаад байгаа юм бэ. Танд мэдээлэл ирсэн биз дээ?
-Би мэдэхгүй байна. Надад тэдэн хүн цуглаад байна гэсэн мэдээлэл ирээгүй байна гэснээс өөр зүйл ярьсангүй.

Ж.Ганхуяг: Мөнхбаяр даргад хоёр удаа хандсан, хариу өгөөгүй байна
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт хандаж, Яармаг, Нисэх орчмоор үүсээд байгаа асуудалд анхаарлаа хандуулахыг хүсчээ. Гэвч одоо болтол хариу өгөөгүй гэнэ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягаас утсаар тодрууллаа.
-Яармаг, Нисэх орчимд болоод байгаа асуудлын талаар таныг хотын мээрт хандсан гэсэн ямар хариу өгөв?
-Би өнөөдөр хоёр удаа утсаар ярьсан. Энэ асуудлыг анхаарч өгөөч ээ гэж хүссэн. Гэвч одоо болтол хариу өгөөгүй байна.
-Одоогоор тэнд хэдэн хүн цуглаад байгаа юм бэ. Танд мэдээлэл ирсэн биз дээ?
-Би мэдэхгүй байна. Надад тэдэн хүн цуглаад байна гэсэн мэдээлэл ирээгүй байна гэснээс өөр зүйл ярьсангүй.
0 Сэтгэгдэл
Mandah
MAH boliochee iim uviagui uildel hiih ee bolioch ee. Dandaa yalna gj yu bsan yum bee yalagdaj surah heregtei sh dee. gazar avahaar ochij bgaa humuus ni ch gsn ajilaa ch huleej avaagui humuusees yu neheed bga yum bee uuriin tolgoigui yum uu haashaa yum. end ochson humuus dandaa MAH iin gar hul bolson humuus bgaa daa albaar niigemd uimeen gargah gd suuj bga.
2012.07.04
2012.07.03
2012.07.03
2012.07.03
2012.07.03
2012.07.03