Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Төлөвлөөгүй ялагдал нь төлөвшсөн намынхныг гүн шоконд оруулав

Төрийн эрх барих дээд байгууллагын түшээдийг тодруулах ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Сонгуулийн төв байгууллагаас санал хураалтын урьдчилсан дүнг нь ч зарлачихаад байна. Хоёр тойрогт саналын хувь хүрээгүй тул дахин санал хураалт явуулах тухай яригдаж буйгаас өөр зүйл гарсангүй. Яахав өрсөлдсөн нам хүчнүүдийн зүгээс элдэв янзын гомдол гаргаж буйг эс тооцвол шүү дээ. Нэгэнт л сонгогчдын дийлэнх олонхийн саналыг өөртөө татаж чадаагүй хойно ялагдлаа хүлээх л хэрэгтэй мэт. Гэвч манай улсын улс төрийн хүчнүүдэд ийм соёл алга.
Аливаа асуудалд хүлээцтэй, хариуцлагаа ухамсарлаж улс төрийн соёлтой бай хэмээн зарлан тунхагладаг байсан МАН ч соёл гээчээ ор тас мартчихсан зарга үүсгэн гүйж явна. Монголчууд өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Үүнтэй адил сурталчилгаагаа тааруу хийж, иргэдийн итгэл үнэмшлийг олж авч чадалгүй, сонгуульд амжилтгүй оролцон өрсөлдөгчдөө өвдөг шороодчихоод марган, би ч бас түрүүлмээр байна хэмээн жаахан хүүхэд аятай “урваганах нь” зүйд хэр нийцдэг юм бол.
Уг нь, өмнөх сонгуулиудад ялалт авч байхдаа бусдадаа соёлтой байж, ялагдлаа хүлээн зөвшөөрөн, асуудал үүсгэхгүй байхыг л уриалдаг байсан санагдана. Гэтэл өнөөдөр тус нам жижиг хэмээгддэг хүчнүүдийг уриалан дуудаж ялалт байгуулсан Ардчилсан намыг ад үзэж, олуулаа нийлж бөөрөлхөх. Ийм арчаагүй зан гаргаж байгаа нь хачирхалтай гэмээр.
Олон жил төр барьж, нийгмийг удирдан чиглүүлж, их зүйл бүтээсэн туршлагатай, буурь суусан, Монголдоо номер нэг улс төрийн хүчин гээд л өөрсдийгөө магтдаг. Бусад нам ч төлөвшиж амжаагүй, тогтворгүй гэсэн тодотголыг нэрийнх нь өмнө зүүсэн. Харин тэр буурь суурь, төлөвшил нь өнөөдөр алга болж, ганхсан уу яасан АН-ыг ялалт байгууллаа гэх сургаар барьц алдан улс төрийн соёлоо ор тас мартан, гомдол санал гаргаж, элдэв асуудал жагсаасан хүсэлтээ барьсаар сонгуулийн төв байгууллага тийш харайлгах. Иймэрхүү маягаар тэдний 90 гаруй жилийн туршид бүтээн байгуулсан төлөвшил нь устан алга болж байх шиг. Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өнөөдөр ямар нэгэн хариуцлагын талаар огт ам нээхгүй явна. Ийнхүү хэлэхийн учир нь, тэрээр сонгуулийн өмнө хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа “Манай нам сонгуульд ялалт байгуулахгүй бол хариуцлагыг нь би хүлээнэ” гээд албан тушаалтнууд ч хариуцлага үүрч сурах хэрэгтэй гэх мэтийн үг унагаж байсан. Энэ эрхэм хариуцлагаа хэзээ хүлээж, албан тушаалаа өгөх юм бол. Хэлсэн үгэндээ хүрэх үгүйг нь харж л суухаас өөр арга алга. Ерөнхийдөө төлөвшсөн намынхны төлөвлөөгүй ялагдал МАН-ын удирдлагуудыг гүн шоконд оруулж байх шиг.
Ер нь, жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэсэн үг бий. Үүнтэй нэгэн адил энэ сонгуульд 11 нам, хоёр эвсэл, тэдний нэр дэвшигчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон. Аз, од нь гийсэн аавын хүү, ээжийн охид олны итгэлийг хүлээн, өрсөлдөгчдөөсөө илүү санал авсан тул парламентын гишүүн болох гэж байна.
Юутай ч, энэ удаагийн сонгуульд АН ялалт байгуулж, парламент дахь олонхийн бүлэг болох нь. Тиймээс төр засгийн эрх мэдлийг тус нам барих нь гарцаагүй. Харин үнэмлэхүй олонхи болж чадахгүй тул Засгийн газраа хэрхэн байгуулах нь таамаг хэвээр. МАН-тай эвсэх нь тэдэнд ашиггүй. Учир нь, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс хамтарсан засаг байгуулбал хоёр намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхөд хүндрэл учирна. Тиймээс МАН-аас бусадтай эвлэлдэн нэгдэж Засгийн газраа төвхнүүлэх биз. Ямар ч гэсэн сонгууль өндөрлөлөө, урьдчилсан дүн нь гарч байна. Уралдаанд удаалж, гурвалсан болон сүүл мушгисан намууд хаяж, гээсэн улс төрийн соёлоо олж аван, хууль тогтоох байгууллагыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь илүү оновчтой биз. Зарга мэдүүлэн гүйгээд байвал хийх ажил цалгардаж, сайн сайхан зүйл бүтээх цаг хугацаа хойшлогдох болно.
Ерөнхийдөө урьдчилсан дүнд нэг их өөрчлөлт орохгүй байх. Тиймээс сонгууль зохион байгуулдаг төв газар нь шийдвэрээ гарган Ерөнхийлөгчид өргөн мэдүүлчихвэл бусад асуудал ном журмынхаа дагуу өрнөнө.

0 Сэтгэгдэл