Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Бие даагч нар намын хаяа бараадах уу


УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд 31 хүн бие даан нэрээ дэвшүүлснээс гурав нь ялалт байгуулчихаад байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл, Хөвсгөлийн сонгогчдын 34,62 хувь нь бие даан нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд, Дорнодын сонгогчдын 40,2 хувь нь бие даан нэр дэвшигч “Дорнод гурил” компанийн захирал Х.Болорчулуунд, Дар­хан-Уул аймгийн сон­гогч­дын 58,3 хувь нь бие даан нэр дэвшигч Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Ган­баатарт саналаа өгч, итгэл үзүүлээд байгаа юм.
Гэтэл сонгуулийн урьдчил­сан дүн гарч, бие даан нэр дэвшсэн хүнээс зарим нь олонхийн санал авсан гэсэн мэдээлэл түгэхтэй зэрэгцээд улс төрийн зарим нам ялангуяа, МАН-ынхан хамгийн түрүүнд тэднийг эгнээндээ нэгтгэхийг хүссэн мессэж тараалаа. Тус намын зарим гишүүн “твиттер”-тээ “Бие даан нэр дэвшигч Ц.Даваасүрэн намдаа эргэж орох байх аа” гэж бичсэн байв. Түүнчлэн “Гурван бие даагчийн хоёр нь МАХН-д орно гэдгээ хэлчихлээ. МАХН УИХ-д 12 суудалтай болох нь” гэсэн мэдээлэл ч түгсэн юм.

Харин тэнгэрийн умдаг атгасан бие даан нэр дэвшигч­дээс Х.Болорчулуун ирэх дөрвөн жилд АН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдээд буй гэнэ. Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар энэ талаар одоохондоо байр сууриа илэрхийлээгүй байна. Тэднийг МАН-д нэгдэх байх гэсэн яриа ч байгаа юм. С.Ганбаатарыг өнгөрсөн оны сүүлээр МАН, Хамуг Монголын Хөдөлмөрийн намд элсэхээр болсон тухай мэдээлэл түгсэн. Тухайн үед тэрээр үүнийг эрс үгүйсгэж “Би ард түмний өмч учраас аль нэг намд элсэхгүй. Ард түмнээ ажилтай, орлоготой болгохын тулд ажиллах нь миний үүрэг. Үйлдвэрчний эвлэлдээ л зүтгэнэ” хэмээн мэдэгдэж байлаа. Тэгээд ч олон хүн түүнийг улс төрийн намын далбаанд орж, далдагнахгүй байх гэж итгэж сууна.

Ц.Даваасүрэнгийн хувьд хууль хяналтынхан одоогоос гурван сарын өмнө МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч хэрэглэн албадан баривчилсны дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах санал гаргаж гүйсэн УИХ-ын гишүүдийн нэг. Тэрээр энэ мэт асуудлаас болж МАН-ын бүлгээс саналаараа гарсан юм. Дараа нь Ц.Даваасүрэнг Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын хамт МАН-ынхан Бага хурлын гишүүнээс хасахаар шийдвэрлэсэн билээ. Ийм шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэвлэлийн хурал зарлаж, “Энэ бол намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн явуулга. Ийм шийдвэр гаргасанд харамсч байна. УИХ-ын гишүүнийг улс төрийн нам ингэж шийтгэж байгаа нь буруу. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл. Тэгэхээр надтай хамт ард түмнийг шийтгэсэн хэрэг боллоо. Намын зүгээс ийм арга хэмжээ авч байгаа нь намайг сонгосон олон мянган хүнд хүндэтгэлгүй хандаж байна гэж ойлгож байгаа. Тэгээд ч намдаа нэг суудал авчирсан УИХ-ын гишүүнийг Бага хурлаас хөөнө гэдэг нь зарим нэг хөрөнгө мөнгөтэй хүний явуулгаар хийсэн дүрмийн бус зүйл” хэмээсэн. Тэрээр нэгэнт МАН-аас нэр дэвших боломжгүй болсон учир Хөвсгөл аймгаас 801 хүний гарын үсэг цуглуулж, бие даан нэрээ дэвшүүлэхээр болсон юм. Сонгогчид түүнд хоёр дахиа итгэл үзүүлж, төрийн түшээгээр сонгов.

Ц.Даваасүрэн МАН-ын Бага хурлын гишүүнээс хасагдсан болохоос МАН-ын гишүүн хэвээрээ. Тийм учраас цаашид намынхаа нөмөр нөөлөгт багтах магадлалтай гэж ярих нэгэн ч байгаа юм. Гэхдээ Ц.Даваасүрэн парламентад бие даагч гишүүн болж суух уу эсвэл МАН-ынхаа нөхөдтэйгөө нийлэх үү гэдэг аяндаа тодорхой болох биз ээ.     

Хэрэв тэрээр намынхаа бүлэгт оръё гээд очвол МАН-ынхан инээд алдаад л тосч авах нь тодорхой. Энэ удаагийн сонгуульд ялагдах нь тодорхой болоод буй тэдний хувьд нэг гишүүний суудал ч үнэтэй байгаа. МАН-ынхан “жижиг” нам болчихсон сонгуулийн дүнг биш, ялагдлынхаа араас хэл ам, хэрүүл зарга хийгээд явж байна. Ингэхдээ бүр МАН-ынхан санал тоолох автомат машины эсрэг иргэдийг турхирч байна хэмээн шүүмжлэх нэгэнтэй ч таарав. Ачир дээрээ бие даагчид “Би улс төрийн ямар ч намд элсэхгүй” гэж ярьдаг ч цагийн аясаар намд элсдэг жишигтэй. 2008 оны сонгуульд 45 бие даагч оролцсоноос З.Алтай л УИХ гишүүн болсон. Тэрээр парламентад ганцаараа бие даагч байснаа ИЗНН-д элссэнийг уншигчид маань санаж буй биз. Тиймээс дээрх гурван бие даагч энэ түүхийг давтах эсэхийг харах л үлдлээ.
0 Сэтгэгдэл
Даваасүрэн гишүүн бол МАН-аас шахагдчихаад тэдний бөгсийг долоох гэж байгаа биш дахиж ороод яадаг юм. Хэдийгээр намын гишүүнээс татгалзаагүй ч гэсэн үнэмлэхийг нь буцаан өгч тэгэхээс тэгэх гэж Батболд Хүрэлсүх нарын нүдэн дээр АН д орох хэрэгтэй.
Хамгийн их уншсан