Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАН-ынхны турхиралт буюу ядуу иргэдийн гаслан
ard tumen ardchilalaa songoson
Ard tumen uls turiin togloom bish shuuuu
ard tumneeree toglohoo odoo bolih yum bish uu MAN aaa
Дөрвөн жилийн турш 21 мянган төгрөгөнд дугаарлаж, ямар ядуу байгаагаа харуулсан иргэд үнэгүй газар олгож байна гэсэн худал цуурхалд гэнэдэж МАН-ынханд дахин молигодууллаа. МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ичсэн хүн хүн ална гэгчээр ялагдлаа хүлээж чадахгүй иргэдийн ядуу хоосон сэтгэлгээгээр тоглож эхэллээ. Түүний тараасан худал цуурхалаас болж иргэд Яармагийн гүүрнээс Айдасын даваа хүртэл газар авч байна гэж хэц, уяагаар хэрэн байж газар тэмдэглэж авчээ. Харин тэднийг тараах ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албанаас зохион байгуулж байгаа ч тарахгүй гүрийсээр эцэстээ цагдаагийн хүч хэрэглэхдээ тулсан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ мэдээллийн дагуу бид өнгөрсөн шөнө 22:30 цагийн орчимд Яармагийн дэнжид очсон юм. Тус газар очиход замын цагдаа нар Нүхт рүү эргэдэг замын уулзварт хамгаалалт авч, машин нэвтрүүлэхгүй байсан юм. Цагдаагийнхан, “Дүүргийн газрын албанхан тараах ажлыг хийж байгаа. Энэ бүсэд машин нэвтрүүлэхгүй байх үүргийг бидэнд өгсөн” гэсэн юм. Бид нэлээдгүй зогсож, цагдаа нарыг царайчилж гуйсны эцэст нэвтэрч чадсан юм.
Ингээд өөрсдийнхөө тэмдэглэж хашсан газартаа эзэн суухаар улайрч байгаа иргэдтэй уулзаж, хэрхэхийг лавлаж явлаа.

Тухайлбал, бидний дунд ийн яриа өрнөсөн юм.
-Та нар хонох гэж байна уу?
-Хонохоор зэхэж байна.
-Газрын албаныхан хөөж байна гэх юм. Та нар дээр ирэв үү. Би замын хажууд газар тэмдэглчихээд байгаа юм. Тэр орчмын хүмүүсийг хөөгөөд байна?
-Газрын албаныхан ирсэнгүй. Ирвэл уулзмаар л байна шүү дээ. Цагдаагийнхан хөөж байна л гэх юм. Бидэн дээр ирсэнгүй. Шөнө л хөөж магадгүй дээ. Нийслэлийн цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж ярьж байна гэсэн. Шөнө түйвээчихвий гэж айж л байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Сууж л байхаас.
-Ер нь, хэн газар олгоно гэж хэлсэн юм бэ. Би хүмүүс гарчихсан байхаар нь л ирээд хэвтчихсэн чинь зөвтөж байна уу, буруутаж байна уу. Сүүлдээ учраа ч олохоо болилоо?
-Хэн нь мэдэгдэхгүй л юм байна. Яармагийн нэгдүгээр буудлын орчмоор шөнө айлын хаалга нүдэж газраа аваарай гэж хэлсэн гэсэн. Тэр хүмүүсийг нь хэсгийн ахлагч нар харсан юм билээ. Тэгэхэд сонгуулиар МАН-ын сурталчилгаанд ажиллаж байсан хүн байсан гэсэн. Тэгэхээр МАН-ынхны л хийж байгаа ажил байх. Иргэдийг турхираад байгаа болов уу.
-Хэрэв газар өгөхгүй бол яая гэж бодож байна вэ. Би замын хажууд болохоор хөөвөл буудаг юм уу даа?
-Бид буух л байх даа. Хүмүүс буувал дагаад л бууна ш дээ. Харин буухгүй болохоор л байгаад байна. Бид энд хоосон л ирсэн, хоосон л буцна. Тэгэхээр нээх улайраад байх шаардлага ч алга. Харин зүгээр харж суугаад үнэгүй юмнаас хоцорчих юм болов уу гэж бодоод л байж байна шүү дээ.
-Хүмүүс цуглаж хэрхэхээ ярилцсан гэнэ. Та нар тэнд очив уу. Юу гэж байна?
-Энэ хавийнхан Морин тойруулга дээр цуглаж уулзсан гэнэ. Тэгэхэд зарим нь бууя гэж байхад зарим тэмцэнэ. Сайд дарга нар авч болдог газрыг бид яагаад авч болдоггүй юм. Хятадуу Монголын газар нутгаас аваад байхад бид газарт нутагтаа эзэн сууж чадахгүй нь гэж хэлж байна гэсэн. Ер нь, иргэд бол нэг нэгийгээ л харсан, хүлээлттэй байх шиг байна” гэсэн яриаг уулзсан хүн болгон учирлаж байв.
Ийн иргэдтэй яриа өрнүүлж шөнийн 02:00 цаг хүртэл Яармагаас Алдар толгой хүртэл явлаа. Нийтдээ 20 орчим айлын ам бүлтэй уулзсан юм. Ингэхэд газар олгох тухай мэдээллийг хаанаас гаргасныг мэдэж байгаа хүн нэг ч алга. Зүгээр л нэгийгээ гарчихсан байхаар нь гараад ирсэн гэж байв. Мөн энэ нь хэн нэгний явуулга гэдгийг ч иргэд ойлгож байлаа. Гэхдээ сайн дураараа буусан хойно газар олгочих болов уу гэсэн хардлагатай байгаа болохоор бууж чадахгүй байлаа. Харин хүчээр буулгана гэвэл тэмцэнэ гэдгээ ч илэрхийлж байсан хүн цөөнгүй. Ер нь, тэднийг цагдаагийн хүчээр бус байгалийн хүчээр буулгах нь хамгийн зөв алхам байх болов уу.

0 Сэтгэгдэл
SS
Ард олны юмыг ард түмэнд нь өг. Муу луувирчид та нарт ингэж биднээр тоглох эрх байхгүй. Эзэн нь юмаа мэддэг юм шүү.
2012.07.03
2012.07.03
2012.07.03
2012.07.03