Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Э.Бат-Үүл: Иргэд өдөөн хатгалганд автсан нь ажиглагдсан
Газар хөдөлгөөнийхөн “Гэр хорооллын хоёрдугаар чуулган”-ыг өнөөдөр 12:00 цагт хийхээр болсон. Гэвч уг хурал зарим нэг урьдчилан тооцоолоогүй шалтгааны улмаас товлосон хугацаандаа болж чадахгүйд хүрч, түр хойшлуулахаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мэдээллээ. Харин зохион байгуулах хугацааг жич товлон, олон нийтэд зарлахаа дуулгав. Энэ үеэр Яармагт газар олгож байгаа асуудлын талаар лавлаж “Сонгуулийн үед иргэдтэй уулзах үедээ АН-ыг сонговол Яармаг орчимд байгаа газрыг олгоно гэж хэлсэн учир өнөөдрийн асуудал үүсч байх шиг” хэмээн асуухад тэрээр “Болж буй үйл ажиллагаанд маш нухацтай хандах ёстой. Яагаад ийм зүйл үүсэв гэдгийг нягтлах хэрэгтэй болов уу. Иргэд хэн нэгний өдөөн хатгалганд автсан нь ажиглагдсан. Жишээлбэл, нэг хүн сонгуулийнхаа амлалтыг биелүүлэх ёстой гэж ярьж байна билээ. Бид биелүүлнэ. Гэхдээ өнөөдөр сонгуулийн дүн эцэслэн гараагүй, шинэ сонгогдсон ИТХ нь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй, Засаг дарга нар ч томилогдоогүй явна. Ийм байхад амлалтаа хэрэгжүүл гэх нь хэр оновчтой юм бол. Тиймээс иргэддээ хандан хэн нэгний өдөөн хатгалгад бүү автаарай гэж хэлэх байна” гэв.
Мөн газар олгох асуудал нь хуулийн дагуу, төлөвлөлтөд орсон байх ёстой. Тухайн газар нь хуулийн хүрээнд олгогдоогүй бол баталгаажих ямар ч боломжгүй, үнэ цэнэгүй аж. Үүнээс гадна зөвшөөрөгдөөгүй газар ямар нэгэн зүйл барихыг хориглодог юм байна. Ерөнхийдөө АН хуулийн хүрээнд амлалтаа хэрэгжүүлж, биелүүлнэ гэдгийг тэрээр онцоллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан