Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Шүүхийн шийдвэрийн цахим сан нээгдлээ
Шүүхийн шийдвэрийг ил тод нээлттэй байлгах зорилгоор шүүхийн шийдвэрийн цахим сан нээжээ. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх П.Цагаан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаатар, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн тасгийн дарга Д.Мөнхзориг нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Энэ нь Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийг ил тод нээлттэй болгох зорилгоор хийж буй томоохон ажлуудын нэг гэдгийг тэд онцлов. Шүүхийн мэдээллийн цахим санд 2011 оноос хойшхи анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх /цагаатгах/ тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг оруулжээ. Ингэхдээ хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татаж, хэвлэж авах боломжтой гэнэ. Түүнчлэн уг цахим сангаас холбогдох шүүхүүдийн хаяг, утас, факс, шүүх хурлын зар, тойм зэргийг үзэх боломжтой юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан