Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
АН Хөдөлмөрийн яам байгуулна гэлээ
Сонгуульд АН олонх болох зорилго өвөртөлж орсон. Хэдийгээр олонх болсон ч гэсэн санасан хэмжээндээ хүрээгүй. Харин тэд ялалт байгуулмагцаа л Засгийн газрыг хэн толгойлох вэ гэдгээ битүүхэн ярилцаж эхэлжээ.
АН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурлын үеэр Бүлгийн дарга Ч.Сайханбилэг, “Намын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд болно” гэж заасан байдаг гэж хариулсан. Тэгэхээр ирэх дөрвөн жилд Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдтай байж ч мэдэх нь. Гэхдээ АН-ынхан намынхаа даргыг огцруулах гэж оролдсон удаатай. Намын ажлыг зөв зохион байгуулж, удирдаж чадахгүй байна гэсэн үндэслэлээр огцруулах шаардлага тавьж байсан. Тэгвэл энэ удаад ч Н.Алтанхуягаар төр бариулахгүй гэж намын нөхөд нь эсэргүүцэхийг  ч үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ одоогоор Ерөнхий сайд хэн болох нь чухал биш гэдгийг тус намынхан хэлж байна. Учир нь, АН ялалт байгуулсан болохоор 90 жил замнаж ирсэн Монголын хөгжлийг арай өөр замд оролцуулж түргэсгэхийг зорьж байгаа гэлээ. Мөн мөрийн хөтөлбөртөө тусгасан Ажилтай орлогтой Монгол хүнийг бий болгохын тулд Хөдөлмөрийн яам байгуулахаа мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан