Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Намын жагсаалтаар нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгов
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын гишүүний 28 суудлыг хуваарилах, гишүүний түр үнэмлэх олгох тухай асуудлаар шийдвэр гаргав.
Түүний дагуу бүх нам, эвслийн авсан нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулсан жагсаалтыг мөн түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний 28 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилсан суудлын тоог болон нам, эвслээс нэр дэвшигчдийг тухайн нам, эвслээс ирүүлсэн жагсаалтын дарааллаар эрэмбэлж гаргасан жагсаалтыг тус тус баталлаа.
Энэ тогтоолын жагсаалтын дагуу Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Сүхбаатарын Батболд, Ухнаагийн Хүрэлсүх, Дамдины Дэмбэрэл, Өлзийсайханы Энхтүвшин, Данзангийн Лүндээжанцан, Цэндийн Нямдорж, Нямаагийн Энхболд, Янгугийн Содбаатар, Жадамбын Энхбаяр нарыг, Ардчилсан Намаас нэр дэвшсэн Норовын Алтанхуяг, Зандаахүүгийн Энхболд, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Чимэдийн Сайханбилэг, Дондогдоржийн Эрдэнэбат, Шаравдоржийн Түвдэндорж, Раднаагийн Бурмаа, Цэвэлмаагийн Баярсайхан, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Мигэддоржийн Батчимэг нарыг, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл””ээс нэр дэвшсэн Чүлтэмийн Улаан, Намдагийн Батцэрэг, Мишигийн Сономпил, Зангадын Баянсэлэнгэ, Октябрийн Баасанхүү, Цэрэндашийн Цолмон, Цэрэндашийн Оюунбаатар нарыг, Иргэний зориг-Ногоон намаас нэр дэвшсэн Санжаасүрэнгийн Оюун, Самбуугийн Дэмбэрэл нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх олгохоор тогтоов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

0 Сэтгэгдэл