Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
П.Цагаан: Тиранносаурус батаар АНУ-ын Засгийн газар агуулахад хадгалагдаж байгаа

АНУ-ын Нью-Йорк хотод дуудлага худалдаанд оруулах гэж байсан үлэг гүрвэлийн яс Тиранносаурус Батаарыг Монголынх гэдгийг гадаад, дотоодын эрдэмтэд нотлоод байгаа. Тиранносаурус Батаартай холбоотой зарим асуудлаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх П.Цагаантай ярилцлаа.

-Нью-Йорк хотын шүүх өнгөрсөн сард Тиранносаурус Батаарыг хураах шийдвэр гаргасан. Үүнийг одоо хаана хадгалж байгаа вэ?
-Энэ хэргийн мөрдөн байцаалт хэрхэн явж байгааг очиж ажиглаад ирсэн. Их сонирхолтой байлаа. Нью-Йорк хотын прокурор, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны хоёр мөрдөн байцаагч энэ хэрэг дээр хамтран ажилласан. Яагаад гэхээр тус улсын гаалийн байгууллага нь Үндэсний аюулгүй байдлын яамны харьяанд байдаг юм билээ. Эхлээд манай Ерөнхийлөгч заргалдаж явсан. Сүүлд АНУ-ын Хууль зүй яам, татвар, шүүхийн байгууллага энэ асуудалд оролцлоо. Хууль зүйн яам нь Тиранносаурус Батаарыг хурааж авах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэгээд Нью-Йорк хотын шүүгч шийдвэр гаргаад дуудлага худалдаа явуулсан компанийн агуулахад хадгалагдаж байсан үлэг гүрвэлийн ясыг хурааж АНУ-ын Засгийн газрын агуулах руу шилжүүлж хадгалсан байгаа.

-Монголд хэзээ авчрах бол?
-Нью-Йорк хотын шүүх хуулийнхаа дагуу нөгөө талын эрх ашгийг адил тэнцүү хамгаалах үүднээс давж заалдах нэхэмжлэл гаргах хугацаа өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарснаас хойш хоёр сарын дотор үлэг гүрвэлийн ясыг хураалгасан тал шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхээ шийднэ. Үлэг гүрвэлийн ясыг Брокофий гэдэг хүн Англиас АНУ руу аваачсан нь тогтоогдсон. Ингэхдээ тус улсын гаалийн болон худалдааны олон хуулийг зөрчсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа. Гэсэн ч тэр хүн шүүхэд хандах эрхтэй. Тиймээс хоёр сарын хугацаанд түүнийг шүүхэд хандах эсэхийг хүлээнэ. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргавал шүүх хуралдаан болно. Нэхэмжлэл гаргахгүй, буруугаа хүлээвэл өмнөх шүүхийн шийдвэр хэрэгжинэ. Дахин давж заалдах шаардлагагүй. Тэгээд л үлэг гүрвэлийн ясыг Монгол руу хэзээ, хэрхэн авчрах вэ гэсэн асуудал яригдана. Одоохондоо хуулийн хугацааг хүлээж байна.

-Та Тиранносаурус Ба­­таартай холбоотой мэ­дээллийг хамгийн сүүлд хэзээ авсан бэ?
-Өмнө нь, Тиранносаурус Батаарын яснуудыг 2005 онд Англиас гүрвэл, сүүн тэжээлт амьтны яс, 15 мянган ам.долларын үнэтэй гэх мэтээр худал мэдүүлж АНУ-ын гаалийн хуулийг зөрчсөн нь тогтоосон тухай бид мэдээлсэн шүү дээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр мөрдөн байцаалтын явцад Тиранносаурус Батаарыг 2010 онд Англиас гаралтай гэж АНУ-ын хилээр оруулсан. 2010 оноос өмнө Японоос Английн хилээр оруулсан гэсэн мэдээлэл ирсэн байгаа.

-Энэ олдвор Монголоос гаралтай гэдгийг гадаад, дотоодын эртэмтэд нотолчихлоо. Харин Монгол Улсын хилээр хэзээ, яаж гаргав гэсэн асуулт хариу нэхэж байна?
-Тийм ээ. Энэ үлэг гүрвэлийн яс Монголоос гаралтай гэдэг нь нотлогдсон болохоор манайхаас хэзээ нэгэн цагт, хэн нэгэн гаргасан нь тодорхой. Үүнийг тогтоох нь хууль хяналтын байгууллагын үүрэг. Энэ асуудал манай хууль хяналтынхны өмнө тулгарсан том сорилт болж байна. Манай мөрдөн байцаагч нарыг их чадвартай гэж ярьдаг. Би ч санал нийлдэг. Тэр том амьтныг хэзээ, яаж улсын хилээр гаргасныг тогтоох байх гэж найдаж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар тогтоосон зүйл алга.

-Энэ хэрэгт зарим эр­дэмтэн, палантологичийг хол­боотой байх гэж хар­дах, таамаглах хүн байна. Мэргэжлийн хүмүүс л энэ үлэг гүрвэлийн яс бай­на гэдгийг мэднэ. Тэд л судалгаа, шинжилгээ шу­гамаар малтлага хийдэг гэж буруутгаж байх жишээтэй. Үүнд та ямар хариу өгөх вэ?
-Зарим хүнийг холбоотой гэсэн яриа гарсан. Гэхдээ асуудалд ингэж хандмааргүй байна. Эцсийн дүнд энэ хэрэгт холбогдсон хүн байна уу, үгүй юү гэдгийг шүүх л тогтооно. 70, 80 сая жилийн өмнө амьдарч байсан амьтны яс газарт шороотой холилдсон  байдаг. Тэрнийг нарийн сойзоор цэвэрлэж авч, бэхжүүлэхийн тулд нарийн мэргэжил шаардана. Тэгээд ч үүнийг хэн дуртай нь хийж чадахгүй. Тэгэхээр мэргэжлийн хүмүүс оролцсон байх таамаглал байна. Үлэг гүрвэлийн хамгийн чухал үнэ хүрдэг нь гавалын яс гэсэн. Гэтэл Тиранносаурус Батаарын гавлын ясыг гэмтээж, хугалаад авчихсаныг бодоход мэргэжлийн биш хүн ухаж авсан байх магадлалтай гэсэн таамаг ч байна.
Тэгэхээр авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэгчээр хэд хэдэн хүнийг сэжиглэж байгаа юм. Гэхдээ бүх зүйл тодорхой болоогүй байхад хэн нэгний нэрийг дурдах нь хариуцлагагүй явдал. Тиран­носаурус Батаарыг Монголоос Япон, Японоос Англи, Англиас АНУ-ын Флорида муж, Флоридагаас Тексас, тэндээс Нью-Йоркт аваачаад илэрчихээд байна шүү дээ. Тэгэхээр буруутай хүн олдох байх. Манай хуулийн байгууллага үүргээ биелүүлж чадна гэдэгт итгэж байна.
 
-Таныг Тиранносаурус Батаарыг анх дуудлага худалдаанд оруулах гэж буйг мэдээд Монгол руу мэдээлэл явуулсан М.Болорцэцэгтэй уулзсан гэж сонслоо.
-Тийм ээ. Болорцэцэгтэй өчигдөр /уржигдар/ уулзсан. Тиранносаурус Батаарыг судлах зохих зөвшөөрөл олгооч гэсэн хүсэлт тавьсан л даа. Энэ чиглэлээр олон судалгааны ажил хийсэн, чадварлаг эмэгтэй юм билээ. АНУ-д ажиллаж, амьдардаг.

-Хүсэлтийг нь дэмжинэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Энэ талаар БСШУЯ-нд хандана. 

-Тиранносаурус Батаа­рыг зарах гэж байсан “Херитейж Аокшн” гэдэг дуудлага худалдааны компанид Монголоос олдсон гэх динозаврын хоёр ч шүд байгаа гэсэн?
-Энэ асуудлаар Америкийн хэвлэлийнхэн ч их бичиж байна. Олон өгүүлэл, нийтлэл гарсан. Сэтгүүлчид энэ мэдээллийн мөрөөр явсаар байгаад нэг ч биш таван байгууллагад ийм яс байгаа гэдгийг илрүүлж, бичсэн байгаа юм. Над руу хүртэл утсаар ярьсан. Нью-Йоркийн сэтгүүлд энэ талаар бичсэн нэг сэтгүүлч Монголд очиж, Нэмэгтийн хөндийд очиж үзье. Сурвалжлага хийе гэсэн хүсэлт тавьсан байгаа. Наадмын дараа ирэх байх. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан