ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын хууль зөрчсөн баримтыг дэлгэлээ
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар УИХ-д улиран сууж чадахгүй нь бололтой. Тэднийг сонгогчдод мөнгө тарааж, санал худалдан авах оролдлого хийсэн хэмээн үзжээ. Энэ нь батлагдвал эрхэм гишүүд Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвших эрхээ хасуулна. Энэ тухай баримтыг өчигдөр Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн хэвлэлийнхэнд дэлгэлээ.
Баримт 1: Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны дарга Н.Гэжээд хандан зургадугаар сарын 23-нд 4/441 тоот албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт “2012 оны зургадугаар сарын 22-нд МАН-ын ухуулагч Н.Ариунтуяа гэгч сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан хэмээн иргэн Б.Цэгээгийн гомдлыг хүлээн авсан. Гомдлын дагуу шалгахад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.10 дахь хэсэгт заасан зөрчил байлаа. Гэвч энэ маргааныг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт Сонгуулийн тойргийн хороо хянан шийдвэрлэхээр заасан тул холбогдох материалыг шилжүүлэв” гэжээ. Ингээд энэ албан бичигт Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Н.Мишигдорж гарын үсэг зурсан байна.
Баримт2: МАН-ын нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн луйврын талаар Увс аймгийн АН-ын дарга Б.Цэндсүрэнгийн гомдолд аймгийн Прокурорын газар дараахь мэдэгдэх хуудсыг өгчээ. Үүнд, “Таны гомдол үндэслэлтэй тул Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Увс аймаг дахь Тагнуулын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдье” гэжээ. Харин энэ мэдэгдэлд Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх П.Удвал гарын үсэг зурсан байна.
Баримт 3: Энэ маргааны араас МАН-ынхан тайлбар ирүүлжээ. “Ардчилсан намын гомдол үндэслэлгүй байна. Учир нь, Ш.Чинбат нь Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын шадар туслагч болон ухуулагч биш. Та бүхний гомдол нэр дэвшигчдэд холбогдолгүй. Ш.Чинбат нь намын сонгууль эрхэлсэн байгууллагыг төлөөлж оюутнуудад ухуулах байрны түрээсийн төлбөр болгож 150 мянган төгрөг олгосон байна... Мөн “Нэг хүч” хэмээх сурталчилгаанд насанд хүрээгүй иргэн оролцуулсан байсныг хассан болно...” гэж мэдэгдээд дэд дарга Н.Жамсран гарын үсэг зурсан байв.
Баримт 3-аас харвал, мөнгө тараасан хүн нь яах аргагүй МАН-ынх гэдгийг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрчээ. Мөн МАН-аас байрны түрээс хэмээн мөнгө авсан оюутнууд ихэвчлэн малчин айлын хүүхдүүд төдийгүй МАН-ынхантай байраа түрээслүүлэх тухай ямар ч тохиролцоо хийгээгүй гэлээ. Баримт 2-оос үзвэл, энэ хэргийг хуулийн дагуу тойргийн хороо хэлэлцэх ёстой хэмээн анхааруулсаар байтал 15 дугаар тойргийн хорооны дарга Н.Гэжээ гомдлуудыг өөрөөсөө зайлуулан Тагнуулын байгууллагад шилжүүлсэн гэнэ. Мэдээж, Увс аймгийн Тагнуулын газар Н.Гэжээ рүү буцаасан байх юм.
Хэрэв дээрх хэрэг хуулийн дагуу шийдэгдвэл УИХ-ын Хэрэг эрхлэх газрын дарга хүртлээ тушаал дэвшээд байсан Ч.Хүрэлбаатар улс төрийн тогооноос бүр “арчигдах” нь ойлгомжтой. Мөн “Би хангалттай хөрөнгөтэй хүн” хэмээн хэнээс ч нуулгүй ярьдаг Б.Чойжилсүрэн ч бас улс төрд “баяртай” гэж хэлээд саарал ордны хаалгыг гаднаас нь хаах хэрэгтэй болох нь. Тэгэхдээ бүр туслахаа дагуулаад шүү. Дашрамд дуулгахад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бизнесээ хамгийн хурдацтай өргөжүүлсэн нь Б.Чойжилсүрэн байлаа. Үүнийгээ ч тэр хэзээ ч нуудаггүй ба хөрөнгө орлогын мэдүүлэгтээ илээр дурдаж ирсэн. Үүндээ ч эрдсэн үү, Б.Чойжилсүрэн ямартай ч мөнгөөр зодож парламентад орж ирэх мөрөөдөл нь энэ удаа бүтэлгүйтэх магадлал өндөр байна.

0 Сэтгэгдэл
Авилгалч
хурдын үнэтэй байрнуудаараа хөлжсөн новшшдэээ, бүх газраа авилгалдаж авсан гэдгийн бнлэээ....
2012.07.05