Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэтгэвэрт гарах уу
Ээлжит сонгуулийн үр дүн нэгэнт тодорхой болчихоод байна. АН олонхи, МАН цөөнх, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл парламентад арав орчим суудал авах нь. Харин ИЗНН-аас жагсаалтынх нь эхний хоёр хүн УИХ-ын гишүүн болно. Сонгуульд ялалт байгуулна хэмээн бат итгэлтэй байсан Ардын намынхан ялагдсандаа итгэж өгөхгүй хэсэг балмагдан, зарга үүсгэж үр дүнг өөрчлөх гэж хэсэг зүтгэлээ. Гэвч тус намынхны зорилго биелсэнгүй. Ялагдал хүлээсэн нь намын удирдлагуудын буруу гэж гишүүд нь дүгнэв. Жагсаалтын эхэнд нэр цэвэр хүмүүс ороогүй, эмэгтэйчүүдийн төлөөллийг араар бичсэн хэмээн шүүмжлэл дагуулсаар. Мөн АН шиг эмх цэгцтэй, бүх төлөөллийг эн тэнцүү оруулж, элдэв асуудалд орооцолдож байгаагүй хүмүүсээ жагсаасан бол ялах боломж байсан гэх яриа ч байна. Энэ бүхнээс үүдэлтэйгээр намын удирдлагуудаа солих асуудлыг ч хөндөхөөр зэхэж байгаа тухай бор шувуу нисч байгаа. Бага хурал, Их хурлаа шил дарааллуулан хуралдуулж, намын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх болон бусад эрх мэдэлтнүүдтэйгээ хариуцлага тооцох юм гэнэ. Нэгэнт өрсөлдөөнд дийлж чадаагүй юм хойно суудлаа тавьж өгөх ёстой. Сонгуулиас өмнө ч тэд ам гарч байсан.
Тодруулбал, ялалт байгуулахгүй бол хар толгойгоороо хариуцна, хариуцлагаа хүлээнэ хэмээн хэлсэн удаа ч бий. Дээрх жиргээтэй зэрэгцэн Ардын нам дотор нэгэн яриа түгэх болов. Өөрөөр хэлбэл, бүрэн эрх нь дуусч, төгсөлтийн үдэшлэгээ хийх гэж буй УИХ-ын даргаар ажиллаж байгаа Д.Дэмбэрэл дахин түшээ болохгүй хэмээн нэрээ татаж, тэтгэвэрт гарч магадгүй гэх. Тэрээр намын жагсаалтаар парламент руу зүтгэх хүмүүсээс гуравт эрэмбэлэгдсэн байгаа. Уг нь, ногоон гэрлээр төр түшилцэх суудалд очих нэгэн. Чухам ямар учраас УИХ-ын гишүүний суудлаас татгалзах болсон нь тодорхойгүй байна.
Магадгүй нас дээр гарсан болохоор үр ачаа тойруулан гэртээ суух хүсэлтэй ч байж болох. Хэрэв эрхэм дарга үнэхээр нэрээ татаж, түшээ цолноос татгалзвал түүний оронд Д.Сарангэрэл хатагтай улс төрд орж ирэх юм байна.Тус намын эмэгтэй нэр дэвшигчдээс ганцхан Д.Оюунхорол л сонгогдсон. Магадгүй бор шувууны жиргээ биелж, ангийн дарга төгсөлтийн үдэшлэгээ хийгээд тэтгэвэртээ суух аваас тус нам хоёр эмэгтэй гишүүнтэй болж, тэд нар дөрөө харшуулан хатирах нь.

0 Сэтгэгдэл