Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Тойргийн хороод дахин санал хураах ажилд хойрго хандаж байна
Сонгуулийн тухай хуульд тойрогт нэр дэвшигчдийн хэнд нь ч санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй тохиолдолд дахин санал хураана гэсэн заалт бий. Болж өндөрлөсөн сонгуулийн урьдчилсан дүнгээр 25 дугаар тойрог буюу Сонгинохайрхан, Баянзүрх болон Налайх дүүргийн 22 дугаар тойрогт хуулийн дээрх заалтын дагуу дахин санал хураахаар болов. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Д.Арвин 24.61, Б.Батзориг 24.66 хувийн санал авсан. Иймээс Баянзүрх болон Налайх дүүргийн 22 дугаар тойрогт МАН-ын хоёр нэр дэвшигчийн хооронд дахин тулаан өрнөх нь. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 26.9, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.2 хувийн санал авчээ. Тиймээс тус дүүрэгт АН, МАН-аас нэр дэвшигчийн аль нь сонгогдохыг шийдэх санал хураалт ч болно гэсэн үг. Сонгуулийн хуульд зааснаар тойргийн хороо санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураана гэсэн хуулийн заалттай.

Энэхүү үйл ажиллагааг ажлын өдөр явуулж болох заалт ч бий. Баянзүрх болон Налайх дүүргийн тойргийн хороо хуралдаж энэ сарын 8-нд дахин санал хураахаар шийдвэрлэжээ. Харин Сонгинохайрхан дүүрэг өнөөг хүртэл товоо зарлаагүй байна. Дахин санал хураалтад оролцох дээрх дүүргийн иргэдийн хувьд зөвхөн тухайн тойрогт нэр дэвшиж 28 хувийн саналд хамгийн ойртсон хоёр нэр дэвшигчдэд саналаа өгөх аж. УИХ-ын сонгуулиар нам, нэр дэвшигчийг дугуйлж байсан бол энэ удаагийн дахин санал хураалтад зөвхөн тойрогт нэр дэвшигчид санал өгөх болно. Түүнчлэн дахин санал хураах өдөр хүртэл нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийх нь хориотой. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд ухуулагч, шадар туслагч, дэмжигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 3-5 да­хин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хө­дөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-7 дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.
 

Дээрх хоёр тойрогт болох УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтад ямар хэмжээний хөрөнгө шаардагдах, мөн хэчнээн саналын хуудас хэвлэх талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч. Содномцэрэнгээс тодрууллаа.

-Хоёр дүүрэгт УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт явуулахаар болсон. Дахин санал хурааах бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Одоогоор УИХ-ын сонгуулийн дахин санал хураах бэлтгэл ажил гээд хийсэн зүйл алга. Тойргийн хороод дахин санал хураах товоо гаргах ёстой ч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна.

-Дахин сонгуульд нийт хэчнээн төгрөгийн төсөв шаардагдах бол. Энэ талаар тодорхой гаргасан зүйл бий юү?

-Тойргийн хороо манайд дахин санал хураахад шаар­дагдах хөрөнгийн хэмжээгээ ирүүлэх ёстой. Одоогоор хэчнээн саналын хуудас хэвлэх, хэсгийн хороодод шаардагдах хөрөнгө гээд тодорхой болсон зүйл алга. Тойргийн хороод мэдээллээ ирүүлбэл манайх асуудлыг яаралтай шийдэх болно.

Түүний энэ ярианаас харахад дахин санал хураах бэлтгэл ажил туйлын хангалтгүй байна гэж ойлгож болох нь.  Баянзүрх дүүргийн хувьд л гэхэд энэ долоо хоногийн ням гаригт УИХ-ын сонгуулийн дахин санал хураах товоо гаргаснаас өөр шийдсэн зүйл байхгүй гэсэн мэдээллийг тойргийн хорооны ажилтан нь өгсөн юм. Уг нь, тойргийн хороод сонгогчдын нэрээ дахин гаргаж, саналын хуудасныхаа тоог нэгтгэн СЕХ-нд хүргүүлэх, хэсгийн хороонд ажиллах хүмүүсээ шинээр томилох эсэх гээд хийх ажил их л баймаар. Гэвч дээрх дүүргүүдийн тойргийн хороод дахин санал хуураах ажилд санаа тавихгүй нэг л хойрго хандаад байна уу даа.

Ажиглагчдын үзэж буйгаар сонгуулийн тойргийн хороод сонгуулийн товоо хугацааг нь тулгаж гаргаснаас болж сонгогчдын ирц хүрэхгүй байж болох талтай гэсэн болгоомжлол бий. Тиймээс энэ бүхэнд санаа тавьж, эрхэлсэндээ эзэн суух нь тойргийн хорооныхны үүрэг. Намрын сар найм биш зуны сар зургаа биш гэж ярьдаг. Иймд дахин санал хураах ажиллагааг яаравчилж, төрийн түшээ болох хүнийг тодруулах нь оновчтой мэт.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан