Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Эрдэнэт-Мөрөн-Овоот чиглэлд 628 км төмөр зам тавина
Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажилтай танилцлаа.
Үүнтэй холбогдуулан суурь бүтэц барих ажлыг “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр концессын зүйлийн жагсаалтад оруулах шийдвэр гаргалаа. Бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэх санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Шинэ төмөр зам барихад ойролцоогоор 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай. Төмөр зам нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Мөрөн, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Хатгал, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Рашаант, Их-Уул, Тариалан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар дайрч өнгөрөх юм.
Шинэ төмөр замаар жилдээ Овоот-Мөрөнгийн чиглэлд 13.5 сая тонн, Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 22.2 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд хоногт 11-18 хос галт тэрэг нэвтрэх юм байна. Мөн хуралдаанаар “Дулааны цахилгаан станц-V” төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын үнэлгээтэй танилцав.
Үүнтэй холбогдуулан хамгийн сайн нөхцөл санал болгож, өндөр оноо авч шалгарсан нэр бүхий компаниудын түншлэлтэй тариф бууруулах, төслийн өртгийг багасгах, тоног төхөөрөмжид тавих шаардлагыг өндөрсгөх, концессын болон холбогдох бусад гэрээний нөхцлийн талаарх хэлэлцээг яаралтай эхлүүлэхийг Төрийн өмчийн хороонд үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл