Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нэг хүний эрх ашгаас нийтээрээ шийтгүүлэх ёстой гэж үү
Иргэн Т.Эрдэнэ “Би Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооноос Баянзүрхийн наймдугаар хороонд амьдарч буй. Хоёр сарын өмнө шилжье гэхэд сонгууль болох гэж байгаа учраас шилжилт хийхгүй гэсэн. Тэгээд саяхан УБЕГ-аас шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулаагүй иргэн олон байгаа учраас цахим үнэмлэхний хэвлэлтээ түр хойшлууллаа. Энэ сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийхгүй бол цахим үнэмлэхээ тодорхой төлбөртэйгөөр авна шүү гэхээр нь хугацаандаа амжих гээд хороондоо хандтал бас л хийж өгөхгүй гэх юм. Хотын нэг захаас нөгөө рүү нь явах хэцүү байна хэмээн учирлатал “Ойлгож байна. Гэхдээ дахин санал хураалт болно гээд нэг ч иргэн хасч, нэмж болохгүй гэж дээрээс үүрэг өгсөн болохоор тусалж чадахгүй гэсэн. Би одоо яах вэ” хэмээв. Мөн Налайх дүүргийн иргэн О “Би Налайх дүүрэгт шилжин амьдарч байгаа. Цахим үнэмлэх энэ сарын 11-нээс хэвлэгдэж эхэлнэ. Иймд 10-ны дотор шилжилтээ хийлгэ гэж зурагт, сонингоор зарлахаар нь хороондоо хандтал хүн нэмж бүртгэхгүй. Түр өөрийн амьдарч байсан хороондоо бүртгэлтэй байж бай. Дахин санал хураалтын дараа таныг Налайх дүүргийн иргэнээр бүртгэнэ гэлээ.  Яагаад үүнийгээ тооцоололгүй зар тараасан нь гайхашрал төрүүлж байна” хэмээв. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Б.Баатарзоригоос тодруулахад “СЕХ-ноос л дахин санал хураалт болно гээд Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт шилжилт хөдөлгөөн хийхийг түр зогсоосон. Тойргийн хороод л сайн мэдэх байх даа. Хороод бол шилжилт хөдөлгөөн хийхгүй гэсэн бол хийхгүй шүү дээ. Харин УБЕГ-аас зарласан хугацаанд шилжилт хөдөлгөөнөө хийж чадаагүй, баталгаажуулаагүй иргэдийн хувьд ямар зохицуулалт хийснийг сайн мэдэхгүй байна. Бүртгэлийн газар л сайн мэдэх байх даа” гэв.

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга Б.Болдбаатараас энэ талаар тод­руулахад  “Дахин санал хураалт болно гээд шилжилт хөдөлгөөн хийхгүй байгаа. Цахим үнэмлэхний талаар сайн мэдэхгүй байна” гэлээ. Тус дүүргийн нэгдүгээр хорооны дарга С.Даваанямаас ч энэ талаар лавлатал ”Дахин санал хураалт болох учраас шилжилт хөдөлгөөн хийхгүй гэж мэдэгдсэн. Иргэд бол энэ сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийхгүй бол цахим үнэмлэхээ төлбөртэйгээр авна гэсэн хэмээн ирж байна. Албан ёсоор УБЕГ-аас манайд шилжилт хөдөлгөөн хий гэж мэдээлэл ирээгүй. Манайх босоо удирдлагатай шүү дээ. УБЕГ-ын дарга нараас асуу” хэмээв.

Их хуралд төлөөлөгчөө сонгосон дүүргийн иргэд цахим үнэмлэхээ хугацаандаа авлаа гэхэд дахин санал хураалт болох Баянзүрх, Сонгинохайрханы иргэд яах вэ. Яагаад тооцоололгүй шийдвэр гаргасныг нийслэлийн Бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр “Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт дахин санал хураалт болно гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс шилжилт хөдөлгөөн хийхгүй. Гэхдээ дээрх гурван дүүргийн иргэдийг хохироохгүйн тулд тодорхой зохицуулалт хийх байх аа. Дахин санал хураалт нь энэ сарын 8-нд болох юм билээ. 9,10-нд шилжилтээ хийлгэх юм уу эсвэл цахим үнэмлэхнийх нь хэвлэлтийг нь түр хойшлуулж магадгүй. Тэгэхээр эхний ээлжинд бусад дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлээд, дараа нь Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн иргэдийнхийг хэвлэнэ байх. Хэднээс хэдний хооронд шилжилт хөдөлгөөнөө хий гэж одоогоор хэлэх боломжгүй байна” гэв. Ямартай ч дээрх дүүргийн иргэд товлосон хугацаандаа биш ч гэсэн цахим үнэмлэхээ авах нь. Гэхдээ хороогоороо бүхэлдээ шилжилт хөдөлгөөн хийж байгаа бус, хэдхэн хүн байхад шийтгэж буй мэт дүүргээр нь дараа ав гэх нь хэр зөв шийд вэ. Ажил төрөлд орох, банкнаас зээл авах гээд нийгэм, эдийн засгийн харилцаанд ороход зайлшгүй цахим үнэмлэх нь хэрэгтэй болж таарна. Гэтэл цахим үнэмлэхээ аваагүй иргэдийн хувьд хуучин үнэмлэхээрээ ажлаа амжуулна гэдэг хэцүү. Аягүй бол гомдомтгой нэг нь намайг алаг үзлээ хэмээн үг хаяж ч мэднэ. Ямар зохицуулалт хийхийг харж л байя даа. Ямар иргэдийнх нь ч буруу биш сонгуулиас л боллоо...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан