Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Оюутолгойд бүхэл бүтэн “Чайнатаун” бий болжээ

Өмнөговь аймгийн нутаг дахь Оюутолгой ордод бүхэл бүтэн хятад хороолол буюу чайнатаун бий болоод буй талаар “Wall street” сэтгүүлд бичсэнийг орчуулан хүргэе.

Гадаадынхны нэрлэснээр Монголын бүх баялгийн орой нь болсон Оюутолгой төслийн нийт ажиллах хүчний гуравны нэгээс илүү хувь нь Хятадаас ирсэн хөлсний ажилчид байдаг гэнэ. Ирэх жил олборлолт нь эхлэх Оюутолгойн орд дахь бүтээн байгуулалтын ажил эцсийн шатандаа оржээ. Нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орж буй Оюутолгойн орд төв Азийн ядуу Монгол орны үсрэнгүй хөгжилд хүрэх найдвар төдийгүй монголчуудын түрийвчийг зузаатгах саалийн үнээ гэгдэж байгаа билээ. Гэвч гол асуудал бол төсөл дээр ажиллаж буй нийт 15,000 гэрээт ажилчны гуравны нэг хувь нь хятадууд аж.

Улаанбаатарт төвтэй хөрөнгө оруулагч “Frontier Securities” компанийн гүйцэтгэх захирал Маса Игата “China Real Time” сайтад ингэж мэдээлжээ. Харин Монголын хэвлэлүүдээр Оюутолгой дахь нийт ажилчдын тэн хагас нь хятад ажилчид байгаа талаар мэдээлсэн. Дээрх мэдээллийн дагуу Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард ажлын хэсэг гаргаж, хяналт хийсэн юм. Гэвч дээрх баримт нотлогдсон эсэх нь тодорхойгүй байна. Монголчуудын нандигнан хайрладаг нутагт хөлсний хятад ажилчдыг олноор авчирсан нь цагаа олоогүй бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч төрийн өмчит компани Овооттолгойн ордын эзэмшлийн хувьцааг худалдан авах гэрээ байгуулсан нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул Засгийн газар “Саутгоби ресурсиз”-ийн зарим лицензийг цуцалж, стратегийн чухал ач холбогдолтой салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан. Стратегийн чухал ач холбогдолтой салбарт уул уурхай, банк санхүү, харилцаа холбооны салбарыг тооцох тухай шинэ хуулинд заасан бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид эдгээр салбарын аж ахуйн нэгжид 49-ээс их хувь эзэмших, 75 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулсан тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авах тухай заасан.

Уул уурхайн салбар дахь Хятадын оператор компаниудын тоо бусад оронд ч нэмэгдэж байгаа юм. Намибид л гэхэд Хятадын уул уурхайн маш олон оператор компаниуд байдаг бөгөөд хятад менежерүүд нь эсэргүүцлийн хөдөлгөөн гаргасан хөлсний ажилчдыг буудах эрхтэй гэнэ. Гэвч уул уурхайн аварга “Рио Тинто”-гийн хэрэгжүүлж буй Оюутолгой төсөл дээр нөхцөл байдал тийм ч муу биш аж. “Рио Тинто”-гийн төлөөлөгч Дэвид Луффийн хэлснээр Оюутолгой төсөл дээр нийт 12 мянга 921 монгол ажилчин ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 63 хувь гэнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа нийт ажиллах хүчний 60 хувь нь монголчууд байхаар заасан аж. Оюутолгой ирэх жил олборлолтоо эхлэхэд монгол ажилчдын тоог 90 хувь хүртэл өсгөнө гэж Дэвид Луфф “China Real Time” сайтад мэдээлсэн байна. Гэвч “Frontier Securities” компанийн гүйцэтгэх захирал Маса Игата” Монгол Улсын үндэсний эрх ашигт маш чухал Оюутолгой төслийн нийт ажилчдын багагүй хувийг хятад ажилчид эзэлж буй нь Монголд нөхцөл байдлыг хурцатгаж болзошгүй. Монголчууд Хятадын тусламжгүйгээр үүнийг хийж чадахгүй гэдгээ ойлгож, Хятадууд Монголын баялгаас хувь хүртэхийн тулд хөлсний ажилчид олноор оруулж ирэхгүй байх хэрэгтэйг ухаарсан үед бүх зүйл бүтнэ” хэмээн ярьжээ.


 http://economy.news.mn/content/113363.shtml

0 Сэтгэгдэл
энэ хужаанууд зайлж өгөхгүй л болов уу. харин хужаануудыг оруулж ирээд байгаа хүмүүс албанг байгуллагуудтай хатуу тооцох хэрэгтэй. тэгвэл гайгүй болох байх.
яамар хэцүү юм вэ , хятадууд хэзээ манай орноос зайлах бол
Хамгийн их уншсан