Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Н.Лувсанжав: Өвөрхангайд МАН-аас нэр дэвшсэн Чинзориг, Төмөрхүү нарыг шүүхээс буруутай гэдгийг нь тогтоосон


СЕХ-ны дарга Н.Лувсанжав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сонгуулийн дүнг танилцууллаа. 76 нэр дэвшигчээс 72-ыг нь СЕХ-ноос албан ёсоор танилцуулсан байна. Энэ талаар СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас тодрууллаа.
-Нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхийлөгчид танилцууллаа. Ямар нэгэн маргаантай зүйл гарав уу?
-СЕХ  2012 сонгуулийн дүнг нэгтгэж Ерөнхийлөгчид айлтгалаа. 72 нэр дэвшигчийн нэрийг айлтгасан. УИХ-ын сонгуулийн 22, 26 дугаар тойрогт сонгогчдын 28 хувиас дээш санал авч чадаагүй учир тус бүр нэг мандат хоосон үлдэж байна. Үүнд дахин санал хураалт явуулна. Санал хураалтыг наадмаас өмнө буюу энэ сарын 8-нд явуулахаар товлосон боловч техник хэрэгслээс эхлээд бэлтгэл ажил хийгдэж байна. Тиймээс намар явуулна.
-Увсад нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг түдгэлзүүлсэн гэсэн. Гэвч Ерөнхийлөгчид танилцууллаа. Ямар учраас танилцуулав?
-Увс аймагт нэр дэвшигчдийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. СЕХ өчигдөр хуралдаад албан ёсоор шүүхийн шийдвэр гараагүй учир түдгэлзүүлээгүй байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гараагүй учир өргөн барихаас өөр аргагүй.
-Өвөрхангайд дэвшсэн хүмүүсийн нэрсийг танилцуулаагүйн учир юу байна вэ?
-Өвөрхангайд МАН-аас дэвшсэн Чинзориг, Төмөрхүү нарыг шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Тиймээс үүнийг тойргийн хороонд нь шилжүүлнэ.
-Тангараг өргөсний дараа шүүхээс гэм буруутай гэдгийг тогтоовол яах вэ?
УИХ-ын тухай хуулиар л шийднэ. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн заалт бий шүү дээ. Түүний дагуу л шийднэ.
-Дахин санал хураалтыг намар явуулна гэлээ. Хуульд заасан хугацаа байхгүй хэрэг үү?
-Хуульд тодорхой хугацаа байхгүй. Хэрэв тойрогт дэвшсэн санал хураалт хүчингүйд тооцвол долоо хоногийн дотор санал хураалт зарлах ёстой. Энэ бол хүчингүй болсон санал хураалт биш. Энэ асуудал автоматжуулалт шийдэгдэж байгаа. Автоматжуулалтыг шийдэх асуудлыг СЕХ шийдээд тойргийн хороонд шийдээ өгнө. Үүний дагуу тойргийн хороо тов гаргах ёстой.
0 Сэтгэгдэл
яг үнэн шүү. СЕХ хараат байх ёстой.
увсад улаан цайм мөнгө тараагаад байсан биз дээ. Ийм байхад яагаад өргөн мэдүүлж байна аа. Болохгүй ш дээ. СЕХ хэтэрхий хараат ажиллаад байна уу. Хуулиа биелүүлдэг байх хэрэгтэй ш дээ.
Хамгийн их уншсан