Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хуучин парламентыг хааж, шинэ парламентыг нээх боломжгүй гэв
Enkhtubshin darga aldaa hiij bna daa Es zuigui uildel hiisen ni Tv eer garsan, fhoto zurgaar batalgaajsan bhad huuli zorchson gishuudee haatsailj bgaa ni manai NAM es zuigui gesentei adil bogood hubi uls torchiinhoo hubid ch gsen tolbotoi zuil hiij bgaa hereg dee ard tumend il boson zuiliig haatsailj bgaa ni luibarchdiig demjdeg gesen tei agaar nege zuil sh dee
Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ парламентын нээлт маргааш болох ёстой ч хуучин парламент хөшгөө хаах боломжгүй болжээ. Учир нь, МАН-ын бүлэг хаалтын хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн мэдээлж буйгаар СЕХ өчигдөр оройныхоо хуралдаанаар УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж аваад байсан таван хүнийг эргүүлэн татсан нь тус бүлгийнхнийг чуулганы хуралдаанд оролцуулах боломжгүй болжээ. Шинэ парламентад МАН-аас 27 нэр дэвшигч ялалт байгуулаад байгаагаас Өвөрхангай аймагт ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг, Орхон аймагт ялалт байгуулсан О.Содбилэг, Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг түр түдгэлзүүлээд байсан юм. Харин үүнээс гурвыг нь буюу О.Содбилэг, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт шүүхийн шийдвэр гараагүй учир Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Харин Өвөрхангайд нэр дэвшсэн хоёрыг хууль зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн шүүгч шийдвэр гаргаад байна.
Харин үүнийг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, “Энэ бол шүүхийн шийдвэр бус нэг шүүгчийн л шийдвэр. Шүүхийн албан ёсны шийдвэр гараагүй байна. Давж заалдах шатны шүүхээс хоёр нэр дэвшигчийг хууль зөрчсөн гэж үзвэл хүлээн зөвшөөрнө. Энэ бол нэг талыг барьсан шийдвэр. СЕХ ч гэсэн манай намаас тавьсан асуудлыг шийдэхгүй байж АН-аас тавьсан асуудлыг шийдвэрлэж байгаа нь хараат бус шинж нь алдагдаж байна” гэв.
Бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс дараах асуултад хариу авлаа.
-Өвөрхангай аймагт нэр дэвшсэн хүмүүс илт хууль зөрчсөн байсан. Үүнийг намын бүлэг хамгаалж болж байгаа юм уу?
-Хууль зөрсөн гэдгийг зөвхөн нэг л шүүгч тогтоосон. Түүнээс энэ эцсийн шийдвэр биш. Нөгөө талаар СЕХ нэг талыг барьж байна шүү дээ.
-Өмнөх сонгуульд маргаантай нэр дэвшигчдийг шүүхийн шийдвэр гарсан хойно нь тангарагийг нь өргүүлээд явдаг байсан. Энэ удаад нэрийг нь өргөн барьсан нэр дэвшигчдийн тангарагийг нь өргүүлээд явж болохгүй юм уу?
-2004, 2008 оны сонгуульд тийм парактик гарч байсан. Гэхдээ тэр хүмүүст СЕХ гишүүний түр үнэмлэх гардуулаагүй байсан юм. Харин энэ удаад СЕХ тогтоолоо гаргаад түр үнэмлэхээ гардуулсан хойноо эргүүлэн татлаа. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл юм. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
-Нэгэнт Ерөнхийлөгчийн зарлиг гарчихсан болохоор тангарагаа өргөвөл яах вэ?
-Боломжгүй л дээ. Нэр дэвшигчдийн 57 нь бүрдэж байж тангарагаа өргөнө гэж Үндсэн хуульд заасан байгаа. Хуулиа дагах ёстой.

0 Сэтгэгдэл
2012.07.06