Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Луйврын тойргууд Ерөнхийлөгчийн мэдэлд шилжлээ

СЕХ өчигдөр хуралдаж нэр дэвшигчдийг өнгөргөн мэдүүлэх талаар хэлэлцээд маргаантай байгаа Өвөрхангай, Увс, Орхоны дүнг асуудал эцэслэн шийдэгдтэл танилцуулалгүй авч үлдэхээр санал хураасан юм. Санал хураалтанд СЕХ-ны есөн гишүүнээс тав нь буюу Ч.Содномцэрэн, Б.Билэгт, Б.Алтанжаргал, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нар дээрх гурван тойргийг танилцуулалгүй авч үлдэх нь зүйтэй гэсэн санал өгчээ. Харин үлдсэн дөрөв нь татгалзсан ч олонхийн саналаар авч үлдэхээр болсон байна. Гэтэл СЕХ-ны шийдвэрийг зөрчиж, удирдлагуудаар нь Увс, Орхоны дүн мэдээг танилцуулж, Өвөрхангайг авч үлдэх ажлыг хийн ерөнхийлөгчид УИХ-д сонгогдсон 72 нэр дэвшигчийг танилцууллаа. Энэ талаар СЕХ дахиж хуралдаагүй бөгөөд энэ нь хууль бус шийдвэр юм. Увс аймгаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар нь мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдан авсан нь бичлэг, болон иргэдийн гомдолоор нотлогдож байгаа ч эрх мэдлийн төлөө ийнхүү хууль зөрчин тохиролцоо хийжээ. Харин энэ хууль бус үйлдлийг таслан зогсоох цорын ганц найдвар нь Ерөнхийлөгч болоод байна. Тиймээс шүүхийн шийдвэр гартал Увс аймгаас УИХ-д сонгогдсон гэх Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг түдгэлзүүлэх эсэх нь Ерөнхийлөгч хэрхэхээс шалтгаалах болоод байна.

0 Сэтгэгдэл
ulaan nomd orson amitan ailj huuli zorchson huniig bas UIH gishuun bolgoh uym uu??? tegvel hulgain anchid davrah uym bnadoo
Хамгийн их уншсан