Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ашигт малтмалын хуучин ордуудыг ашиглаж эхлэхийг дэмжлээ
Т.ЦЭЛМЭГ

Энэ долоо хоногт УИХ-аар 2017 оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай оруулах тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Эдгээр хуулийн дотор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бий. Түүнд дурдсанаар өмнө нь ашиглаж байсан уул уурхайн ордуудыг ашиглах зөвшөөрөл олгож эхлэх юм байна. Энэ зөвшөөрлийг авах болон тусгай зөвшөөрлийг сунгахад 5 сая төгрөгийн  тэмдэгтийн хураамж төлөх аж. Үүсмэл орд буюу өмнө нь ашиглаж байсан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй ордоос олборлолт явуулсан бол 2,5 хувийн татвар л ногдуулахаар төсөл боловсруулжээ. Ашигт малтмалын нөөц ашигласны 2,5 хувийн татвар дээр нэмж өөр төрлийн, энэ хувь хэмжээ нь өөрчлөгдөхгүй байхаар зохицуулах юм байна. Уг хуулийн төсөл батлагдвал 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөнө. Өөрөөр хэлбэл, 2010 онд шинээр нэмж тусгай зөвшөөрөл олгохыг хориглосны дээр “Урт нэртэй” хууль хэрэгжиж уул уурхайн компаниуд олноор үүд хаалгаа барьсан. Энэ нь хөрөнгө оруулалт зогсох нэг хөшүүрэг болсон гэж үздэг. Харин шинэ Засгийн газар уул уурхайн салбарт нэлээд ач холбогдол өгч өмнө нь ашиглаж байсан ордуудыг сэргээн ашиглах боломж олгох нь. 2010 онд тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосны дараа ашигт малтмалын хайгуулын 2253, ашиглалтын 1255 тусгай зөвшөөрөл байсан юм. 

Мөн төрийн өмчийн хувьчлах зүйлийн жагсаалтад “Монгол шуудан” ХК-ийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар тусгажээ. 20 тэрбум төгрөгөөр хувьчлах санал Төсвийн байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар дэмжигдсэн билээ. Ингээд энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийсэн учир маргааш болох чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслүүдийг батлах нь. 2017 оны төсвийг ирэх мягмар гараг буюу 15-ны дотор эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах ёстой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан