Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Цөмийн хаягдалд 60 орчим тэрбум төгрөг зарцуулна гэв

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2012-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрт Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн болон улсын хөрөнгө оруулалтаар гурван ч газарт цөмийн хог хаягдал булшлах байгууламж барих талаар тусгажээ. Үүнийг эсэргүүцэн “Монголын ногоон”, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн, “Монголын Ардчилсан холбоо”, “Баян шарга” ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Цөмийн хөдөлгөөнийг зогсооё” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурал зохион байгуулж буй ТББ, хөдөлгөөний удирдлагууд “Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд С.Батболд, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар нар цөмийн хог хаягдал булшлах тухай гадаад улс орнуудтай ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж мэдэгдэж байсан нь худал байсныг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн дээрх асуудал нотолж байна” гэв. Мөн Дорноговийн Даланжаргалан, Дорнодын Мардай, Алдартолгойд цөмийн хаягдал булшлах шийдвэрээ УИХ-аар батлуулахын тулд ийнхүү шинэ гишүүдийг ажилд нь оруулахгүй бойкотолж байна хэмээн мэдэгдлээ. Дээрх газруудад цөмийн хог хаягдал хадгалах, булшлах, байгууламж барих зорилгоор 60 шахам тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан юм байна.

0 Сэтгэгдэл