Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Иргэний нийгмийн байгууллагынхан сонгууль шударга болсон гэж дүгнэв
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнийхэн 2012 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн явцад хийсэн судалгаа, ажиглалтын дүнгээ өчигдөр хэвлэлийнхэнд танилцууллаа. Тус сүлжээний гишүүд энэхүү судалгаа, ажиглалтаа аль нэг нам, эвсэл, хэн нэгэн улстөрч, нэр дэвшигчийн нөлөөллөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлж хийсэн гэдгээ онцолж байв. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнд найман ТББ багтдаг аж. Сонгуулийн үеэр эдгээр ТББ-ын 200 ажиглагч ажиллажээ. Тэд судалгаа, ажиглалтаа таван сэдвийн хүрээнд хийснийг тоймлон хүргэе.
Нэг хаяг дээр 40 сонгогч бичсэн байжээ
Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийг “Филантропи хөгжлийн төлөө төв” ТББ гардан гүйцэтгэжээ. Тэд хамгийн олон хүн амтай, шилжин суурьшигч олонтой гэдгээр нь Сонинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 20 хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтыг тулгаж, шалгасан байна. Уг хэсгийн хороо нийт 45330 сонгогчтой. Сонгогчдын бүртгэлийг олон улсад хэрэгжүүлдэг “жагсаалтыг хүнтэй тулгах”, “хүнээ жагсаалттай тулгах” гэсэн хоёр аргаар нягталжээ.
Хоёр дахь аргаар нэг хэсгийн хороонд ил тавьсан нэрийн жагсаалттай сонгогчийг тулгахад долоон хүний регистр, гурван хүний нэр буруу, 12 хүн нас барсан, нэг хүн хорих ял авсан, 56 хүний нэр жагсаалтад байгаагүй гэнэ. Түүнчлэн 28 хүн илүү бүртгэсэн байжээ. “Жагсаалтыг хүнтэй тулгах” аргаар 876 сонгогчийг нэрийн жагсаалтаас түүвэрлэн хаягийн тулгалт хийхэд 25 сонгогчийг бүртгээгүй, 88 сонгогч нь байдаггүй гэх мэт зөрчил гарсан гэнэ. 31 дүгээр хэсгийн хороонд гэхэд л нэг хаяг дээр 24 сонгогч бүртгэлтэй байжээ. Тэдэнд хаягийг тулгахад 19 нь энэ хаяг дээр байдаг, таван нь огт бүртгэлгүй байж. 25 дугаар хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад нэг хаяг дээр 40 сонгогч бүртгэлтэй байсныг тулгахад таван нийтийн байранд амьдардаг 14 өрхийн 30 сонгогч байсан бол 10 нь байгаагүй гэнэ.
Цаашид нөөц саналын хуудас хэвлэхгүй байхыг зөвлөв
Саналын хуудас хэвлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх, архивт шилжүүлэх үйл явцад хяналт тавих ажлыг “Сонгогчдын боловсрол төв” хариуцжээ.
Саналын хуудас хэвлэх компаниар “Мөнхийн үсэг”-ийг сонгосон. УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгаснаар ингэж тендер зарлахгүйгээр нэг компанийг сонгосон нь худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх боломжийг алдагдуулсан гэж судалгааны багийнхан дүгнэсэн байв.
УИХ-ын сонгуулийн 26 тойрогт нэг сая 935 мянга 329 ширхэг саналын хуудас хэвлэжээ. Энэ нь нийт сонгогчдын тооноос таван хувиар илүү, нөөц тоог оруулсан дүн юм. Ер нь, сонгогчийн идэвх, оролцоо буурсан энэ үед цаашид саналын хуудсыг нөөцтэй хэвлэхгүй байхыг “Сонгогчдын боловсрол төв”-ийнхөн зөвлөв. Бусад улс шиг саналаа өгөх сонгогчдын тоонд үндэслэн хэвлэх тоог тогтоох нь зүйтэй. Ингэвэл эдийн засгийн хувьд хэмнэлттэй, тэгээд ч зарцуулаагүй саналын хуудас олноор үлддэг нь аливаа маргааны эх үүсвэр болдог гэдгийг ч тэд хэлж байлаа. Саналын хуудсыг хэвлэх явцад алдаа гарч, 45 хувийг нь буруу кодтой хэвлэсэн. Үүнээс болж хугацаа алдаж, төсвийн хөрөнгийг үргүй зарсан асуудал ч гарсан аж. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуултыг судалгааны багийнхан холбогдох байгууллага, хүмүүст тавьсан боловч хариулах хүн олдоогүй гэнэ.
Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй
Сонгуулийн санал хураах, тоолох, дүн гаргах явцад “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд” ТББ-ынхан ажиглалт хийжээ. Санал хураах өдөр Улаанбаатар хотод УИХ-ын сонгуулийн зургаан тойргийн 112 хэсгийн хороонд 200 ажиглагч ажилласан байна. Тус ТББ ажиглагчдынхаа өгсөн мэдээлэлд үндэслэн сонгуулийн санал хураах, тоолох, дүн гаргах явц хуулийн хүрээнд болж, сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэсэн дүгнэлт хийж. Хэсгийн хороодод зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй гэв. Тухайлбал, есөн хэсгийн хороонд түр хугацаанд цахилгаан тасарсан, автомат машин гацах, хурууны хээ танигч төхөөрөмж ажиллах байх, сонгогчид хэсгийн хороо андуурах явдал цөөнгүй удаа гарчээ.
Автомат машины тусламжтайгаар сонгууль шударга болов
Сонгуульд автомат машин ашигласан нь хүмүүсийн нөлөөллийг багасгаж, сонгуулийг шударга явуулахад зохих үр дүнгээ өглөө хэмээн “МИДАС” ТББ-ынхан дүгнэжээ. Тэд сонгуулийн автомат системийн үйл явцад ажиглалт, судалгаа хийсэн юм. Тайландаа сонгуулиар 2446 санал тоолох машин ашигласнаас 10-аад нь гацаж, саатал гарсан.
Тухайлбал, автомат машиныг буруу угсрах, хурууны хээ танигч болон сүлжээнд ажиллаж байгаа компьютер, хувилагч машины тест бүрэн хийгээгүй, үүнийг хариуцаж ажиллах хүмүүсийн бэлтгэл хангагдаагүйтэй холбоотой байсан гэнэ. Зарим хэсгийн хороо зөөврийн хайрцгаар авсан саналаа автомат машинд уншуулаагүй, гараар тоолсон тохиолдол ч гарчээ. Үүнийг санал тоолох машин 20:00 цагт автоматаар унтарсантай холбож тайлбарлалаа.
Телевизүүд сонгогчдын боловсролд анхаарсангүй
УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторингийг “Глоб интернэшнл” ТББ-ынхан гүйцэтгэжээ. Тэд судалгаандаа МҮОНТ, “ТВ5”, “ТВ9”, “МN25”, “UBS” гэсэн таван телевиз хамрагдсан байна. Судалгааны хугацаанд эдгээр телевиз 1758 цаг 38 минут 58 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 291 цаг 31 минут 59 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байсан гэнэ. Дээрх таван телевиз МАН, АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын талаар түлхүү сурвалжилж, сурталчилжээ.
Ингэхдээ телевизүүд хуульд заасан сурталчилгааны хоёр цагийг хэтрүүлсэн гэнэ. Сонгогчдын боловсролд маш бага цаг зарцуулсан. Хууль зөрчсөн далд сурталчилгаа их явуулсан гэдгийг ч судалгааны багийнхан хэлэв. Тухайлбал, МҮОНТ гэхэд 10 цаг 51 минут далд сурталчилгаа хийжээ.

0 Сэтгэгдэл