Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Одхүү: Би тахимаа өгч чаддаг бөх
Шинэхэн гишүүд саарал ордондоо тохижиж, харин хууччуул өрөөгөө суллаж байна. Тодруулбал, Төрийн ордонд 25 УИХ-ын гишүүн шинээр ирж, албан тасалгаагаа тохижуулсан бол мөн тооны гишүүн бичиг баримтаа цэгцлээд нүүж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Одхүүтэй ярилцлаа.

-Та Төрийн ордноос явж, өдөр бүр ээрч байдаг хэвлэлийнхнээс жаахан холдох нь ээ?
-Тийм ээ. Би ялагдчихсан. Нүүх гээд бичиг баримтаа цэгцлээд, цаасан хайрцагт хийгээд зогсч байна. Гэхдээ би унаж, босч чаддаг хүн. Ялагдчихаад бусадтай адил өөр хэн нэгэн рүү буруугаа чихээд, хушуугаа унжуулаад гоншигноод явдаг хүн биш. Ялагдсан буруугаа би өөрөөсөө л эрж хайна. Би тахимаа өгч чаддаг бөх.

-Одоо та юу хийх вэ?
-Мэдэхгүй ээ. Бодсон, төлөвлөсөн зүйл алга. Ажил олдохгүй гэртээ суучихгүй байгаа. /Инээв/ Төр засаг намайг тоогоод ажлын санал тавибал татгалзахгүй. Харин санал тавихгүй бол гомдохгүй.

-УИХ-ын завгүй ажлаас чөлөөлөгдсөн нь хувийн бизнестээ анхаарлаа хандуулах боломж биш гэж үү?
-Намайг Төрийн өмчийн хорооны Одхүү гэж сонсоогүй юу. /Инээв/ Би чинь насаараа төрд ажилласан, хувийн бизнес эрхэлж үзээгүй хүн. Тэгэхээр надад анхаарлаа хандуулах бизнес байхгүй. Ямар эхнэрийнхээ ажиллуулдаг ресторанд очиж ажилд оролтой биш.

-Та Саарал ордныг санах болов уу?
-Одоо нэг хэсэг сайхан амаръя л гэж бодож байна. Төрийн ордноо санах л байх. Гэхдээ УИХ-ын гишүүн байсан хэмээн намтартаа бичиж үлдээх нь маргаангүй үнэн. Хэн хүнд тохиохгүй ийм хүндэтгэлтэй албыг хашиж явсан нь миний хувьд сайхан дурсамж юм даа. Ялалт ялагдал бол жамаараа болдог зүйл. Харин ялагдлаа хүлээн зөвшөөрч чаддаг зоригтой л байх хэрэгтэй.      
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан