Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
УИХ-ын шинээр сонгогдсон зургаан гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Нийслэлийн прокурорын газрын мэдэгдсэнээр УИХ-ын болон НИТХ-ын сонгуультай холбоотой 10 гаруй хэргийг шалгаж буй тул нийслэл, аймаг, дүүргийн прокурорын газрынхан хяналт тавьж байгаа гэнэ. Эдгээрээс УИХ-ын гишүүн болсон зарим хүнд холбогдох хэргийг онцолж уншигчдадаа хүргэе. Хууль хяналтынхан МАН-аас Өвөрхангайд нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг, Увсад нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхонд нэр дэвшсэн О.Содбилэг, Дархан-Уул аймагт нэр дэвшсэн Д.Хаянхярваа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн, сонгууль будлиантуулсан, сурталчилгааны явцад сонгогчдод эд зүйл, мөнгө тараасан, санал хураах явцад нөлөөлөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтыг давхардуулан үйлдсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж.
Сангийн сайд Д.Хаянхярвааг л гэхэд албан тушаалаа урвуулан ашиглаж, тойргийнхоо өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болох 670 мянган төгрөг тараасан хэмээн буруутгаж, Авлигатай тэмцэх газрынхан шалгаж эхэлжээ.
Хууль хяналтынхны эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй дээрх нэр дэвшигчдээс Н.Төмөрхүү, С.Чинзориг нар л УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнгүй. Шүүх тэднийг буруугүй гэж үзсэн тохиолдолд УИХ-ын гишүүн болох юм. Харин бусдынх нь хувьд Сонгуулийн ерөнхий хороо нэрийг нь өргөн мэдүүлчихсэн учир, гэмт хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишүүний тангараг өргөчихлөө.
Энэ нь олны анхаарал татаж, эгдүүцэхэд хүргэв. Адилхан гэмт хэрэгт холбогдсон байхад яагаад тангараг өргүүлэв. СЕХ нөгөө хоёртой адилхан, эхлээд хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүл гэх ёстой байсан юм хэмээн хэлэх нэгэн ч байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдсон тэд УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр хамгаалалтад орчихов. Ингэснээр “Би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй” гэж хууль хяналтынхантай муур, хулгана болж тоглож, өмнөх УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Л.Гүндалай, Х.Наранхүү, Д.Дондог нарын тогтоосон жишгийг хэрэгжүүлэх вий.
Хэрэв гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол Улсын Ерөнхий прокурор Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, О.Содбилэг нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү хэмээн УИХ-д хандана. О.Чулуунбат, Л.Гүндалай нарын үед Улсын Ерөнхий прокурор тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 4-6 удаа тавьсан боловч УИХ манай, танай нам гэж талцаж, эцэст нь хариуцлагаас бултуулсан түүхтэй.
Энэ удаад түүх бүү давтагдаасай гэж хүсч байна. Түүнчлэн хууль хяналтынханд ч дээрх “гэмт хэрэгтэн”-үүдийг шалгах боломж олгож, ажилд нь саад учруулахгүйгээр асуудлыг нь шийдвэрүүлнэ гэдэгт олон түмэн итгэж сууна. Хууль хяналтынхан ч УИХ-ын зарим шинэ гишүүний нэр дээр дугаарласан хавтаст хэргийг хэрхэн шийдвэрлэж, ямар хариуцлага хүлээлгэснээ олон түмэнд тайлагнана биз ээ.

0 Сэтгэгдэл