Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Төрий түшээд ирэх жилүүдэд ихийг хийхээ ард түмэндээ амлав
Анхдугаар чуулганаа хийж, тангаргаа өргөөд байгаа шинэ түшээдийн сэтгэгдлийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эмэгтэйчүүд улс төр ярилгүй нэгдэнэ гэдэгт итгэж байна
-Парламентын түүхэнд анх удаа ийм олон эмэгтэй гишүүн орж ирлээ. Эмэгтэй гишүүд улс төр, нам ярилгүй нэгдэж хийх зүйл олон байна гэж хэлсэн тань хэвээрээ юу?
-Тийм ээ. Энэ парламентад есөн эмэгтэй гишүүн сонгогдсон байна. Бид нам, эвсэл харгалзахгүйгээр нэг баг болон хамтарч ажиллаж чадвал эмэгтэйчүүдийн төлөө хийх зүйл их байна. Мөн эдийн засагч хүний хувьд монгол орны эдийн засгийн өсөлтийг яаж хувь хүн рүү, өрх гэр рүү чиглүүлэхэд хамгийн их анхаарлаа хандуулах үүрэгтэй гэж бодож, өөртөө үүрэг хүлээлгэж сууна даа.
-Эмэгтэйчүүд нэг бүлэг байгуулах тухай ярьсан зүйл байгаа болов уу?
-Одоогоор албан ёсоор ярьсан зүйл алга. Гэхдээ эмэгтэйчүүд гар нийлж ажиллахын тулд бүлэг байгуулах л хэрэгтэй болов уу.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Энэ мөчид аавыгаа хамгийн их бодож байна
-Аав, ээж, хүү гурав парламентад суусан анхны гэр бүл бол Отгонбилэг агсных. Тэгэхээр та зөвхөн өөрийнхөө биш аав, ээжийнхээ нэр хүндийг өндөрт өргөж явах хариуцлага үүрэх болов уу. Энэ мөчид юу бодогдож байна вэ?
-Энэ мөчид аавыгаа л хамгийн ихээр бодож, санаж байна. Аав, ээж маань бас төрийн алба хашиж, тангараг өргөж явсан хүмүүс. Тийм учраас аавынхаа нэрийг өндөрт өргөж явах ёстой гэж өөртөө хэлдэг. Мөн хүү нь ард түмэн, улс орныхоо төлөө юу хийж чадахаа харуулах цаг болжээ гэж бодсон. Ээж маань чуулганы танхимын гадаа намайг хүлээгээд зогсч байсан л даа. Энэ бүхнийг бодоход үнэхээр сайхан байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Хүмүүсийн их хүлээлтэд хариу барина
-Энэ парламентад таны үеийнхэн олноороо орж иржээ. Та бүхнээс шинэ дуу хоолой, өнгө төрх үнэртэх болов уу хэмээн найдаж байна?
-Зүгээр л 76-гийн нэг байж, намтартаа УИХ-ын гишүүн байсан гэдэг тодотгол оруулах гэж би энд орж ирээгүй. Санаж, бодож, зорьсноо хэрэгжүүлэх том бололцоо өмнө минь нээгдлээ. Харин энэ боломжийг Уянга хэрхэн ашиглах вэ гэдгийг сонгогчид харж байгаа байх аа. Тиймээс үеийнхнийхээ дунд шинэ дуу хоолой болж, мөн хүмүүсийн дунд буй асар их хүлээлтэд хариу өгөх цаг иржээ гэж хэлэх байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Өвөрхангайн хоёр гишүүн парламентад суух бүрэн боломжтой
-Танай нам Өвөрхангайн хоёр гишүүнээ парламентад орж иртэл чуулганыг хаалгахгүй, нээлгэхгүй хэмээн мэдэгдээд байсан. Өнөөдөр яагаад ийнхүү шинэ парламентад бүрэлдэхүүнээрээ орж ирсэн юм бэ?
-Сонгуулийн үеэр гарсан зөрчил маргаануудыг шүүх, прокурорын газрууд шалгаж байна. МАН энэ удаа цөөнхийн суудал авсан боловч өнөөдрийн парламентад 39-өөс дээш суудал авч олонхийн суудал эзэлсэн нам эвсэл алга л даа. Тиймээс МАН энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, гишүүд нь тангаргаа өргөхөөр шийдлээ. Гэвч шүүх, тойргийн хороод үлдсэн гишүүдийн нэрийг хуулийн дагуу шалгаж, яаралтай өргөн барина гэдэгт итгэж байна. Бид Өвөрхангайн хоёр гишүүнээ парламентад орж ирэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
-Нам нь ялагдвал удирдлагууд нь огцордог ардчиллын зарчим бий. МАН энэ сонгуулийн дараа удирдлагууддаа, тэр дотроо У.Хүрэлсүхэд ямар хариуцлага тооцох бол гэж хүмүүс харж байна. МАН-ын нарийн бичгийн даргын хувьд та үүнд тайлбар хэлэх үү?
-МАН-ын дотоод дүрэм журмаар бид удахгүй намын Бага хурлаа хуралдуулах ёстой. Энэ үеэр сонгуулийн дүнг хэлэлцэж, бүтэц, зохион байгуулалтаа ярина. Сонгуулийн дүнг эцэслэх бол эхний ажил. Намын дарга нар бол хоёрдугаар асуудал шүү дээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Надад сайдын суудал хэрэггүй
-Намууд бие даагч нарт янз бүрийн санал тавьж, сайдын суудал хүртэл амлаад байгаа гэсэн. Удахгүй байгуулах Хөдөлмөрийн яам бол зөвхөн С.Ганбаатарынх гэх жишээтэй. Харин та энэ саналд ямар хариу өгөх бол?
-Бие даагч гэдэг аль ч намаас хараат бус хүн гэсэн үг. Би бие дааж л УИХ-д нэр дэвшсэн. Ирэх дөрвөн жилд бие даагч гэдэг статусаа хааш нь ч эргүүлэхгүй ээ. Аль ч намд элсэхгүй, аль ч яаманд ажиллахгүй. Интернэтээр надад янз бүрийн л санал тавьсан байна билээ. Тэдэнд хандаж хэлэхэд, “Баярлалаа. Надад сайдын суудал хэрэггүй ээ. Ирэх дөрвөн жилд би ард түмний дуу хоолой болж ажиллана уу гэхээс намын даалгавраар гүйдэг хүүхэлдэй байхыг хүсэхгүй ээ.

0 Сэтгэгдэл