Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хятадууд манай экспортын нүүрс, зэснээс татвар авах болов
Т.ЭРДМАА

Нүүрсний үнэ сүүлийн дөрөв, таван жил өндийгөөгүй. Доод цэгтээ хүрсэн. Харин энэ намраас дээш өгсөх чиглэлд орсон билээ. Ингээд манай нүүрс экспортлогч компаниуд дөнгөж сэргэж эхлэх болсон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс олборлогч “TTJVCo” компанитай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах, нүүрсний  үнийг нэмэгдүүлэх  зорилгоор дахин хэлэлцээ хийсний үр дүнд энэ сард  коксжих нүүрсний үнийг тонн тутамд 50 ам.доллар байхаар тогтсон юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ирэх онд Цанхийн Зүүн уурхайн нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулах төлөвтэй байв. Гэтэл энэ бүгд талаар өнгөрлөө.  Хятадын ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны захиргаа Монголоос орж ирж буй бүтээгдэхүүнээс тонн тутамд найман юань, хилээр орж ирж буй машин бүрээс 10 юанийн татварт авах шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Оюу толгойн зэсийн баяжмалын  үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авах нь. Энэ татвар нь Ганцмодны боомтод үйлчилнэ.  Гэтэл уг боомтоор “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Таван толгой” гээд нүүрсний экспортын 60 орчим хувь нь гардаг аж. Мөн Оюу толгойн зэсийн баяжмалч бас энэ боомтоор борлуулагддаг. Иймд нүүрс, зэсийн үнийн өсөлтөөс чамгүй ашиг олох найдвар тасарчээ. Уг орлого нь Хятадын талд татвар нэрээр үлдэх боллоо. Хятадууд ингэж татвар нэмсэн явдал нь XIV Далай ламын айлчлалтай холбоотой болов уу гэсэн таамаг хөвөрч байна.
0 Сэтгэгдэл
Нөгөө их ном мэддэг цэцэрхэгчид одоо зөв буруу болно болохгүй талаар үгээ хэлж номоо айлпах байлгүй
ene bugdiig zohioj nairuulsan hun ni mongol ulsiig hezee boddog boloh boloo
Хамгийн их уншсан