Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
АНУ-ын Элчин сайд нутаг буцаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Эдлтоныг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол гээд бүх салбарт эрчимтэй хөгжиж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлээд энэ бүхэнд Элчин сайд Ж.Эдлтоны оруулсан хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ. Мөн Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүсэв.
Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохион, энэ хүрээнд талууд олон арга хэмжээ зохион байгуулсан, энэ жил мөн анхны америк хүн Монгол Улсад ирсний 150 жилийн ой болж байгааг Элчин сайд тэмдэглэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан