Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МАН нярайлах цагаа хүлээж байна уу

Ялагдлын ард “ялалт” горьдогсод ч байдаг

“Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд яагаад хэлдгийг МАН-ын энэ удаагийн ялагдал жинхэнэ утгаар нь харуулаад өгөв. Нэгэнт халтардсан нэрийu цэвэрлэж авна гэдэг амаргүй. Сонгуулийн ялагдлаа цахим үнэмлэх, санал тоолох машин руу чихэж нэг үзээд ч барсангүй. Адгийн зарга арав хоногтой гэж өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн зарим нэгэн нь Эрүүгийн хэрэгт татагдчих гээд л МАН ер нь барцадын хаалга нь нээгдсэн мэт л байгаа.

Нийслэлд УИХ-д ч, орон нутагт ч шууд уналт хийж “чадсан” МАН-ын нэр хүндийг одоо цэвэрлэнэ гэдэг шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх төдийд болчих зүйл биш бололтой. Өөр хүн, өөр боловсон хүчин, өөр менежмэнтээр МАН-ыг аврах аргыг олох цаг нэгэнт болсон гэдгийг мэдрэх цаг болчихсон гэдгийг дээгүүрээ ч доогуураа ч анзаарсан нь лавтай.

Намаа сонгуульд үнэмлэхүй ялагдахад хүргэсэн дарга нар хийгээд томчууддаа хариуцлага тооцохоор өөр хоорондоо шивэр авир гэж байгаа намын доторх бужигнаан нэгэнт ил болоод байна. Зүүний хүчний холбоо, Хотын фракцынхан гээд намаа хааш нь ч чангааж чадах фракциудын тэмцэлд ид өрнөж, халуун гал дүрэлзэж эхлээд байна. Намын удирдлагуудад хариуцлага тооцох нь одорхой болчихсон учраас намын дарга, нарийн бичгийн суудалд суух дараагийн хүмүүсийн тодруулах их марафонд гүйгчид олшров.

Зүүний хүчний холбоо намын нарийн бичгийн даргад Л.Оюун-Эрдэнээ сойж, бүүр гүйлгэж эхэлсэн бол Хотын фракциас Т.Бадамжунайн нэр нэлээн тод дуулдаж байна. Сая хүнтэй хотын менежер нь байсан юм чинь 220 мянган гишүүнтэй намын нарийн бичгийн даргыг өлхөн хийчихнэ гэж Т.Бадамжунайн санаанд багтаад байгаа гэнэ. Харамсалтай нь 90 жилийн түүхтэй намынхаа нэрийг шороотой холигсдын томоохон жишээ болоод түүний нэр цохиж явдгийг мартаагүй байлтай. Бас Т.Бадамжунай нь хариуцлага тооцох гээд байгаа тэрхүү намын даргын фракцид сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр ямбыг нь хамтдаа эдэлсэн юм чинь ялыг нь хамтдаа л үүрэх ёстой хүний нэг.

Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд намын залуучуудын байгууллагын толгойгоор ажиллах хугацаандаа юу гийгүүлэв. Залуус зонхилдог нийслэлд яагаад нам ийн үнэмлэхүй ялагдав гэдгийг түүнээс асуух л хэрэгтэй мэт санагдах юм.
Удахгүй шинэ УИХ-аар даргаа бас дэд даргаа, Засгийн газраа томилно. Тэгэхээр тэрхүү бялууны жаахан хэсгээс хүртчих гэсэн хүмүүс гарч ирсээр л. Шадар сайд М.Энхболдын хувьд аль ч талд тал алдахгүйхэн шиг явсаар, чадвал УИХ-ын дэд даргын суудалд намаа төлөөлөөд заларчих санаатай байгаа гэдгийг ч эх сурвалж өгүүлж байсан юм. Гэвч нам доторх энэ их бужигнаанаа Сү.Батболд, У.Хүрэлсүх нар мэдэхгүй байна гэж үгүй. Нүдээ дараад, чихээ таглаад, амаа жимийгээд сууна л гэж баймааргүй юм даа.

Үзэл санаандаа үнэнч МАН-ын гишүүд МАХН болоод урваж чадсан юм чинь үзэл санаа нь төлөвшөөгүй фракциуд хаашаа ч нисээд явчихаж болзошгүй байгаа учраас МАН-ын архагууд энэ бужигнааныг дарах толгойлогч хайж эхэлсэн нь нууц биш нууц болоод байна. МАН-ын дотоод бужигнаанаас магадгүй дараагийн МАХН төрж ч мэдэхээр байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан