Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Хиллари Клинтон: Хоёр улсын иргэдийн харилцаа боловсролын салбараар дамжин хөгжинө
Монгол Улсад ажлын айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтоныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд хатагтай Х.Клинтоныг энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй эмэгтэйчүүдийн манлайлалын асуудлаарх олон улсын форум, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн тусгай хуралдаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга оролцож байгаад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн асуудлаарх Үндэсний зөвлөлийн даргын хувьд баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсад дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт оруулах хүсэл сонирхлоо АНУ-ын шилдэг компаниуд, тэр дундаа Пийбоди Энэржи компани илэрхийлж байгааг сайшаан дэмжиж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ. Хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, боловсон хүчин бэлтгэх зорилгоор АНУ-д суралцагсдын тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд С.Батболд  тэмдэглэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх талаар Монгол Улс бүс нутагтаа үлгэр дууриал болж буйг дурдав.

АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд цаашид ч хоёр талын харилцааг өргөжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, ялангуяа боловсролын салбар болоод иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг илүүтэй хөгжих бололцоотойг эрхэм зочин тэмдэглэлээ. Мөн  тэрээр Фүүлбрайтын тэтгэлгийг өргөжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, Мянганы Сорилтын Сангийн төслүүдийг үргэлжлүүлэх асуудлыг судалж үзэхээ хатагтай Х.Клинтон мэдэгдэв. “Орчинд хоргүй зуух” олон улсын санаачилгад дэлхийн олон улс орон, тэр дундаа Монгол Улсын урд хөрш нэгдэж орсныг онцолж, тус хөдөлгөөнд Монгол нэгдэж орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан