Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үг
МӨНХ ХӨХ ТЭНГЭР МИНЬ ЭХ ОРОН, МОНГОЛ ТҮМНИЙГ МИНЬ ҮҮРД ИВЭЭГТҮН

Улаанбаатар Төв цэнгэлдэх

Эрхэм хүндэт Монгол түмэн, наадамчид аа,
Эрхэмсэг зочид, хатагтай ноёд оо,
Монголын сайхан эх орондоо болон дэлхийн олон газар наадамлаж байгаа нийт иргэд, наадамчин олондоо Монгол наадмын халуун мэндчилгээ өргөж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэлхий дэлэгнэсэн энэ зуны наадам сайхан эхэлж байна. Билэг билгийн дээд Монгол наадам маань энэ жил ч олон сайхан ерөөл билгээр дүүрэн байна. Эзэн Богд Чингэс хааны мэлмий гийсний 850 жилийн тэгш их ой өнөө жил тохиож байгаа юм. Монголын ард түмэн өөрсдийн төлөөллөө сонгож УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ бүрэлдэхүүн ажилдаа орлоо. Мөн зуны ХХХ олимпын нээлт эхлэхэд цөөн хоног үлдэж байна.

Монголоороо гоёсон Монгол наадам маань ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн болоод байна. Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхныг хэлэлцэж, түүх, соёл, өв уламжлалаараа бахархаж, гэр бүл, ахан дүүс, хотол олноороо цуглаж магнай тэнийн баяраа хуваалцдаг.

Монгол наадмын хүндэт хоймроос азай буурал ахмадууд, цог хийморлог залуус, алиа бяцхан үрс, ард иргэддээ болон манай наадмыг үзэж сонирхож байгаа нийт зочид гишүүддээ сайхан наадамлахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Түмний цэнгэл их баяр наадамдаа эр бяр, хурд шандас, цэц мэргэнээ сорих нийт иргэддээ аз хийморь, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Их түүхт, эрх чөлөөт Монгол түмний цэнгэл баяр, бахархал омогшлын дээд Монгол наадам энэ цаг мөчид ийнхүү эхэлж байгааг Их цагаан сүлд, билэг ерөөл бүхний биелэл оршсон наадмын энэ хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж байна.

Сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэр минь Эх орон, Монгол түмнийг минь үүрд ивээгтүн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан