Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Тавантолгой төслийн хэлэлцээр үргэлжилж байна

Тавантолгой төслийн хэлэлцээр үргэлжилж байна. Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг өмнөх тендерт оролцсон түншлэлтэй уулзжээ. МонголУлсын “ЭнержиРесурс” ХХК, БНХАУ-ын “ЧайнаШенхуаЭнержи” компани, Японулсын “Сумитомо” корпорац оролцов. Анх 2010 онд зарлагдаж, 2014 онд явуулсан сонгон шалгаруулалтад шалгарсан ч зарим заалтаас болоод гэрээг эргэн харахаар болсон.
Ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцөлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын төслийн компанид Монголын тал 51 хувь, “ШенхуаЭнержи”компани 49 хувь эзэмших санал Засгийн газраас өгсөн. Өмнөх гэрээний төсөлд хугацааг 30 жилээр тусгаж, дахин 30 жилээр сунгах боломжтойг дурдсан байсан нь шүүмжлэлд өртөөд байсан юм. Тэгвэл хэлэлцээрийн явцад хугацааг 22 жил байх, сунгахаар бол шаардлага хангасан байх нөхцөл тусгаж байгаа аж. Түүнчлэн Тавантолгой төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ төдийгүй гуравдагч орон байх санал тавьжээ. Монголын компаниудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс шаардлагатай бараа, ажил үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгжүүдийг сонгох, гэрээг таваас доошгүй жилээр байгуулах зэрэг Засгийн газрын санал байгаа юм.
Харин 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагчид төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг оролцуулах шаардлага тавьсан боловч өр ширтэй зэрэг багагүй асуудал ундарч буй.Төсөлд оролцогч “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай тохиролцоонд хүрсэн байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн нэг цонхны бодлогоор нүүрсний борлуулалт хийх чиглэлийн дагуу хамтран ажиллахаар болжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолтоо хариуцаж, “Энержи Ресурс” ХХК-т нүүрсээ нийлүүлж, угаасны дараа борлуулахаар тохиролцсон гэнэ.
Тавантолгойн ордын Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсээ “Чалко” компанид нийлүүлж байгаа бол Баруун Цанхийн уурайгаас нүүрс олборлож эхэлсэн тул 2017 оноос дээрх зарчмаар угааж борлуулах юм байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Тавантолгой төслийг хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг талуудтай уулзаж санал солилцож дуусаад түүнийгээ нэгтгэж Засгийн газрын хуралдаан танилцуулах юм.

0 Сэтгэгдэл