Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайдад Н.Алтанхуяг, УИХ-ын даргад З.Энхболд нарын нэрийг дэвшүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Шинэ парламент баяр наадмын өмнө тангараг өргөсөн учраас Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад Д.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхий сайдад Н.Алтанхуяг, УИХ-ын даргад З.Энхболд нарын нэрийг дэвшүүлж, ҮЗХ-ны хурлаар шийдвэрлүүлэхээр болжээ.
Ардчилсан намын ҮЗХ-ны хурал маргааш 11.00 цагт болох юм. Хурлаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нарыг сонгохоос гадна “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээ авах асуудлыг хэлэлцүүлэх юм байна. Мөн тус хуралдаанаар Ардчилсан намын удирдлагуудын гаргасан Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН эвсэлтэй хамтрах шийдвэрийг дэмжвэл, УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон шинэ Засгийн газрыг байгуулна гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.

0 Сэтгэгдэл